Фото зураг дээр төгс харагдах  7 заль

Олон бүсгүйчүүд өөрийн зургаа хараад муухай гарснаа гайхаж, урам хугарч, үүнээсээ болоод зураг даруулах дургүй гэж ярьдаг. Гэтэл цөөн хэсэг нь л энэ бол царай зүстэй ямар ч хамаагүй, гагцхүү хэрхэн зөв өнцөгөөс, сайхан зураг даруулах вэ гэдгээ мэддэг байна.

Скай нювс мэдээллийн хөтөлбөрийн хөтлөгч эмэгтэй Samantha Simmonds өдөр бүр камерын өмнө гарч, үзэсгэлэнтэй харагддаг аргаасаа бүсгүйчүүдтэй хуваалцсан байна.

  1. Өөрийнхөө зөв өнцгийг олох

Ихэнх хүний царай төрх тэгш бус хэмтэй байдаг. Иймээс та өөрийн зөв өнцөг буюу аль өнцгөөс камерт илүү зөв төрхтэй тусгагддаг болохоо мэдэх хэрэгтэй. Олон янзаар зураг даруулж хараад аль нь илүү гоё харагдаж байгааг мэдэхэд тийм ч хэцүү биш шүү.

  1. Нүүрний булчинг суллах

Энэ бол гайхалтай арга юм. Та камерын өмнө гарахаараа найрсаг, сайхан сэтгэлтэй эсвэл өгөөмөр юм шиг харагдах гээд хамаг байдгаар нь нүүрнийхээ булчинг чангалаад зогсож байвал ёстой нэг мэлэрсэн муухай юм гарах болно. Харин нүүрний булчингаа суллаад, нүдний доод зовхийг ашиглан нүдээ бага зэрэг онийлгон, ямар нэг зүйл харж байгаа мэд фокуслах юм бол таны зураг ургаад л явчихна гэж мэд. Зөвхөн нүдний доод талыг л хөдөлгөнө шүү. Тэрнээс бус хөмсөг эсвэл духаа өргөхгүй.

  1. Ярзайтлаа бүү инээ

Инээх сайхан л даа. Гэхдээ хэтэрхий хүчтэй инээх нь ямар ч зураг даруулж буй хүнд зохимжтой гардаггүй, хэтэрхий хиймэл харагдуулдаг. Инээмсэглэл байхад л хангалттай. Тиймээс дөлгөөхөн, дур булаам инээмсэглэлийг нүүрэндээ тодруул.

  1. Нүүрний хэлбэрээ нарийсга

Зурагт эзлэх нүүрний хувь их байхаар нэг л малийсан том нүүртэй харагддаг. Үүнд 2 сайн арга тусална. Нэгдүгээрт камертай 30 хэмийн өнцөг үүсгэн харах нь нүүрийг нарийхан харагдуулна. Хоёрдугаарт хэлээ тагнайндаа хүргэх. Ингээд авахуулсан зурагт нүүр илүү нарийхан харагдана.

  1. Өсвөр насны хүүхэд шиг бүү аашил

Уруулаа цорвойлгоод л… Өсвөр насны хүүхэд аятай нугасан хошуу гаргаж зураг даруулахаа л больж үзээрэй кк. Оронд нь хэн нэгэнд үнсүүлэх гэж байгаа мэт үл мэдэг уруулаа суллах нь хамаагүй сайхан зураг даруулахад туслах болно.

  1. Камераа жаахан өргө

Камер өөд хэт өлийх эсвэл доош харах нь хүний нүүрний хэлбэрийг утгагүй харагдуулдаг. Хүзүүнээс бага зэрэг дээш байрласан камер өөд харж авахуулах нь зөв төрхтэй дүрс буулгахад тусладаг ба ихэнх гайхалтай зургууд эн дүрмийг мөрдсөн байдаг.

  1. Эрүүгээ үргэлж өргө

Хэтрүүлэлгүйгээр эрүүгээ үргэлж өргөж бай. Ингэснээр таны хүзүүг урт нарийхан харагдуулж, хацрын байрлал илүү дээр зөв харагддаг. Эрүүгээ унжуулаад давхар эрүүтэй, унжгар, сул дорой харагддаг гэдгийг битгий мартаарай.

 

Нэг удаагаар өөрийнхөө зөв өнцгийг ойлгож амжилттай зураг даруулна гэж мэдээж байхгүй. Тиймээс янз бүрээр туршиж үзээд, өөрийгөө зурагт сайхан дүрслэгддэг, гайхалтай эмэгтэй юм гэдэгт итгэж, эрч хүч аваарай.

Эх сурвалж:  dailymail
Зурагчин: John Godwin

СЭТГЭГДЭЛ БИЧИХ