Умайн хоргүй хавдар буюу миом

Умайн хоргүй хавдар гэсэн оношийг сонссон эмэгтэйчvvд “ Яанаа би хавдартай болчихлоо” гэж сандардаг. Тайван байх хэрэгтэй. Мэдээж умайн хоргүй хавдар буюу миома нь таагvй зvйл боловч хорт хавдар ( ємєн ) гэсэн айхтар євчинд хамаардаггvй. Миом нь хоргvй хавдар бєгєєд умайн хананд булчингийнх нь залуу эсvvдээс vvсч хєгждєг.

Ерөнхий

Миом нь хоргvй хавдар бєгєєд умайн хананд булчингийнх нь залуу эсvvдээс vvсч хєгждєг. Харьцангуй олон тохиолддог хавдар бєгєєд гучин нас хvрсэн эмэгтэйчvvдийн 20 % д нь илэрдэг гэсэн статистик мэдээ байдаг.

Ихэнх тохиолдолд умайн хананд нэг бус харин янз бvрийн хэмжээтэй хэд хэдэн хоргүй хавдрын зангилаа vvсдэг. Миома нь янз бүрийн байрлалтай байх бөгөөд нэг хэсэг нь умайн хананд , нєгєє хэсэг нь хэвлийн хєндий рvv тvрж, гурав дахь хэсэг нь умайн хєндий рvv тvрж байрладаг.

Шалтгаан

Гол шалтгаан нь дааврын өөрчлөлт юм. Тухайлбал,  эм бэлгийн дааврын хэмжээ ихсэх. Иймээс ч энэ хавдар нь охидууд, цэвэршилтийн насны эмэгтэйчvvдэд бараг тохиолддоггvй. Харин 25-50 насны эмэгтэйчvvд євчлєх магадлал маш єндєр байдаг. Ялангуяа жирэмсэн vед, бэлэг эрхтэний vрэвсэл євчний vед, ерєнхий дархлаа буурсан vед энэ магадлал эрс єсдєг. Эрдэмтэд умайн булчингийн хавдар vvсэхэд нєлєєлєх боломжтой хэд хэдэн хvчин зvйлсийг нэрлэдэг;

  • Удамшил ( ээж, эмээ нар нь ийм євчтэй байсан)
  • Сарын тэмдэгийн мөчлөг алдагдах
  • Үргvйдэл ба дутуу төрөлт
  • Бодисын солилцооны хямрал ( таргалалт, чихрийн шижин)
  • Олон тооны үр хөндөлт

Тvvнээс гадна эрдэмтэд саяхан умай -н булчингийн хавдар  нь сэтгэл хямралтай шууд холбоотой гэдгийг тогтоосон байна.

Шинж тэмдэг

Ерєнхийдєє шинж тэмдэг єгдєггvй ч єєртєє хавдар буйг сэжиглэж болох зарим нэг шинж байдаг. Энэ нь сарын тэмдгийн vед ялгаралт ихсэх, мөчлөг алдагдах, хэвлийн доогуур ба ууц нуруугаар өвдөх юм.

Үр дагавар

Хэдийгээр ямар нэг зовиургvйгээр євчтэй болсноо мэдэлгүй олон жил яваад болох ч умайн хоргүй хадвар нь олон таагүй үр дагаварт хүргэх аюултай.

Хэт их цус алдаснаас цус багадалт үүсэх.

Хавдрын зангилаа томорч хєрш эрхтнvvдийг дарах аюултай. Ийм үед євдєлт vvсэх, шээс гадагшлахад саад учрах, өтгөн хатах шинж ажиглагддаг.

Хэрэв миома нь умайн хананд яг бvтэн байрлаагvй бол “хєл” нь ( хавдрыг умайтай холбож буй тэр хэсэг )мушгирах боломжтой. Энэ тохиолдолд  хавдар vхжин vрэвсэл vvсч задрах аюул нvvрлэнэ. Энэ нь цус алдалт, хэвлийн хурц євдєлт, огцом єндєр халуурах зэрэг шинж тэмдэгээр илэрдэг. Ийм тохиолдолд яаралтай тvргэн тусламж дуудах хэрэгтэй.

Миомын бас нэг хvндрэл бол жирэмслэлтийн тээлт болон vр тогтолтын асуудал юм.

Оношлогоо

Миомыг цаг тухайд нь илрvvлэх хамгийн найдвартай арга нь жилд нэг удаа урьдчилан сэргийлэх эмэгтэйчvvдийн vзлэгт орох явдал юм. Сайн мэргэжилтэн нь хавдрын зангилааг тэмтрээд мэдэж болох боловч оношийг тодруулахын тулд євчтєнийг хэт авианы шинжилгээнд оруулах зайлшгvй шаардлагатай. Эргэлзээтэй  тохиолдолд хэвлийн хєндийг дурандах ( лапароскоп ), vтрээ ба умайн хvзvvг дурандах (гистероскоп) шаардлага гарч болно. Миомын хэмжээг тодорхойлоход эмэгтэйчvvдийн эмч нар жирэмслэлттэй харьцуулдаг. Жишээ нь: гурван сартай миома гэвэл умай нь хавдрын зангилаанаас хамааран гурван сартай жирэмсний хэмжээтэй адил томорсон гэсэн vг юм.

Эмчилгээ

Миомын эмчилгээ євчтєний нас, амьдралын цаашдын тєлєвлєгєєнєєс хамаарна. Хэрэв олон жилийн турш миома нь хэмжээгээрээ томрохгvй,  эмэгтэй нь жирэмслэх хүсэлгүй бол ихэнх эмч нар уг хавдарыг эмээр эмчилэхийг санал болгодог. Дааврын бэлдмэл нь єсєлтийг удаашруулах, зарим тохиолдолд зогсоох vйлчилгээ vзvvлдэг.

Харин хvvхэд тєрvvлэх хvсэлтэй залуу эмэгтэйчvvдэд эмч нар хойшлуулалгvй шууд мэс засал хийлгэхийг зєвлєдєг. Хамгийн хал багатай нь зєвхєн миомын зангилааг авах мэс засал  бєгєєд энэ нь умайг бараг гэмтээдэггvй. Ингэснээр цаашид хэвийн жирэмслэх боломжтой байдаг. Ийм мэс заслыг дурангийн аргаар хийж болдог бөгөөд хэвлийн хєндийд хэд хэдэн жижиг цоолбор гаргаж хийдэг. Энэ арга нь сорви бараг vлдээдэггvй, эмнэлэгээс хурдан хугацаанд гарах боломжтойгоороо давуутай.

Хэрэв хавдрын зангилаа маш том, эсвэл олон тооны бол умайг бvхлээр нь авах, эсвэл бvр умайг дайвруудтай нь авах шаардлага гардаг.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ