Төрөлхийн хумсны хэлбэрээ ажаад өөрийгөө шинжицгээе.

Чиний хумс төрөлхийн ямар хэлбэртэй вэ? Дараах 8 хэлбэрээс сонгоод тодорхойлолтыг нь уншаарай. Маникур хийлгэсэн зассан хумсны хэлбэрийг тооцохгүй учраас өөрт заяасан анхны хэлбэрийг нь ажиглаж, шинжихээ мартав аа.

1. Урт, тэгш өнцгөн хумс

Хэрвээ чиний хумс урт бөгөөд тэгш өнцгөн хэлбэртэй бол чи маш их нээлттэй, хөгжилтэй, хурц ухаантай нэгэн юм. Шинэ танилтай болох үнэхээр дуртай бөгөөд тэдэнд үргэлж тусалж байхыг эрмэлзэнэ. Чиний амьдралын гол уриа бол “Хоёр хэмжиж, нэг огтол”. Чи асуудлыг бүх талаас нь сайн бодож, дүгнэж байж, хамгийн зөв шийдвэрийг гаргаж чаддаг бүсгүй юм.

2. Богино, өргөн хумс

Чи бол маш их ухаалаг, бүх зүйлийн тухай бодож, эргэцүүлж байдаг нэгэн. Чи ярихаасаа өмнө дандаа бодож, эргэн тойрны хүмүүстээ анхаарал халамж тавьж байдаг. Зөн билэг ихтэй, ихэнхдээ биелдэг. Ийм хумстай хүмүүс шинэ зүйл хийх дуртай, үргэлж санаачилж байдаг.

3. Богино бөөрөнхий

Маш их авьяаслаг, энерги ихтэй хүн. Чамтай харилцсан хүн бүхэн маш их аз жаргалыг мэдэрч, чиний эерэг энергийн хүчинд автдаг. Шинэ найзтай болох дуртай, хамгийн сайн найзуудаа насан туршдаа бүх зүйлээс хамгаалж, хамт байж чаддаг. Юу юунаас илүү дуртай хэдэн зүйл байдаг. Зарим хүмүүс чамайг зөрүүд гэдэг л дээ. Гэхдээ чи өөрөө юу хүсч байгаагаа маш сайн мэддэг шүү дээ.

4. Тэгш бус богино хумс

Ийм хумс тэр бүх тааралдахгүй шүү. Чи бол маш их эмзэг бас гярхай нэгэн. Найз нөхөд, ойр дотныхондоо маш их анхаарал халамж тавьдаг. Гаднаас нь харахад чи маш их тайван юм шиг боловч үнэн хэрэгтээ чиний дотор шуурга салхи хөдөлж, давалгаалж байдаг.

5. Өргөн дөрвөлжин хумс

Чи бол төрөлхийн удирдагч. Чамд хамгийн чухал уулзалт хурлыг даатгаж болно. Учир нь чи бол бүх зүйлд хариуцлагатай хандаж чаддаг нэгэн. Чи юу ч хийсэн, дандаа зөв хийнэ.

6. Гурвалжин хумс

Чи бол маш их зоригтой, тууштай хүн. Чи үргэлж сайн сайхан, шинэ содон зүйл санаачилж явдаг нэгэн. Чиний амьдралын уриа бол “Амралт сайн байхад юуг ч байсан хийнэ”. Ажил дуусахад чи хамгийн сайхан харагддаг.

7. Урт бөөрөнхий хумс

Чиний хумс урт бөөрөнхий бол чи маш их бүтээлч сэтгэлгээтэй хүн юм. Чиний тархинд үргэлж ургуулан бодсон төслүүд амилж байдаг бөгөөд сайн сайхан зүйлс боддогийнхоо хүчинд чи үргэлж аз жаргалтай байдаг. Чиний амьдралын гол уриа “Нөхрийн хэрэг бүтвэл миний хэрэг бүтнэ”

8. Өвөрмөц хэлбэртэй хумс

Чи бол энгийн гэсэн юм бүхнээс зугатааж байдаг маш хурц ухаантай хүн. Чи үргэлж шинэлэг шийдлийг олж байдаг. Чи амьдралын уриа “Ажилласан шиг ажиллаж, амарсан шиг амрах хэрэгтэй”. Чи хэрхэн зугаацах болон юу ярих, юу хийхээ маш сайн мэддэг нэгэн юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ