Төрсний дараа бүсгүйчүүдийн биед болдог итгэмээргүй зүйлс

Хүүхэд төрүүлж ээж болно гэдэг эмэгтэй хүнд өгсөн бурхны хамгийн гайхалтай бэлэг билээ. Тэд өөрсдийгөө хамгийн азтай, аз жаргалтай нэгэнд тооцох боловч олон асуудалтай нүүр тулж, сэтгэл санаа болоод бие эрхтнээрээ зовж байдаг юм. Эхчүүд энэ талаараа тэр бүр ам нээгээд байдаггүй тул бид та бүхэндээ төрсний дараа бүсгүйчүүдийн биед болдог өөрчлөлтүүдийг хүргэхээр бэлтгэлээ. Эмэгтэй хүн бол тэсвэр тэвчээр, энэрэнгүй сэтгэлийн тодорхой жишээ юм. Ингээд мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцъя.

1Үс унах

Жирэмсний үед эмэгтэй хүний биед “эстроген” даавар ихэсч үсний ургалтын мөчлөгийг саатуулдаг учраас үс бараг ургадаггүй. Харин төрсний дараа дааврын ялгарал хэвийн байдалдаа шилждэг тул энэ үед ургалт нь хойшлогдсон байсан үс шууд уналтын мөчлөгт шилжин унадаг бөгөөд төрсний дараа буюу 5-6 сарын дараа хэвийн байдалд ордог байна. Мөн төрсний дараах гам сувилгааг сайн бариагүйн улмаас физилогийн чанартай үс ургалтаас стрессийн чанартай үс уналт үүсдэг аж.

Хүмүүс зөвхөн хүүхэд төрүүлэхэд л хамаг биений яс салж, асар ихээр өвддөг хэмээн ташаа ойлгодог. Гэвч төрсний дараа ч биеийн бүх хэсгээр хөндүүр оргиж, хэсэгтээ л босч суухад төвөгтэй байдаг. Хэрэв тухайн бүсгүй оёдол тавиулж, хүндрэлтэй төрсөн бол сар гаран асар их өвдөлтийг мэдрэх боловч бяцхан үрээ хараад бүхнийг умартан, нүүрэндээ инээмсэглэл тодруулж чаддаг юм. Тэднээр бахархаж, хайрлахгүй байхын аргагүй билээ.

Шинэхэн ээжүүдэд ихэвчлэн тус асуудал тулгардаг. Хүүхэд төрүүлснээс хэд хоногийн дараа хөхөнд сүү ялгарч, халуу оргиж эхэлдэг байна. Цаашлаад хөхний толгой хагарч, цус шүүрч эхлэх нь ч бий. Энэ нь аймшигтай өвдөлтийг мэдрүүлэх боловч бяцхан үрээ өлсгөхгүй гэсэндээ шүд зуун хөхүүлдэг билээ. Уг өвдөлтийг зөвхөн хүүхэд төрүүлж үзсэн хүмүүс мэдэх төдийгүй бусад хүмүүс төсөөлж ч чадахгүй. Мөн хөхүүл эхчүүд горьдсоноор хөх нь зангирч хатуурдаг бөгөөд даамжирвал мэс засалд орох нь бий.

Гормоний өөрчлөлтөөс болж эхчүүд үтрээний хуурайшилтай нүүр тулгардаг байна. Төрсний дараа, мөн зарим төрлийн эмчилгээ, сэтгэл санааны байдал зэргээс хамааран үтрээ хуурайшдаг. Хуурайшсан үтрээ сексийн ханамжинд хамгийн муугаар нөлөөлж, цаашлаад хосуудын харилцаанд ч асуудал үүсгэх нь бий.

Тус сэтгэл гутрал нь төрсөн эхчүүдийн 60-80 хувьд нь тохиолддог байна. Тэд сэтгэл санаагаар унаж, шалтгаангүйгээр зүгээр л бухимдаж гардаг аж. Үүнийг нь ойлгож хүлээцтэй хандахгүй бол асуудал бүр томорч, хэрүүл маргаан цаашлаад салалттай нүүр тулж ч мэднэ. Хүүхэд төрүүлснээс хойш хэдэн сарын турш бүсгүй хүн маш эмзэг, амархан гомдож, гуниж гутардаг болдог бөгөөд тэдэнтэй маш зөөлөн, эвээр харицах хэрэгтэй байдаг аж. Тэд хүссэндээ ингэж аашилж буй хэрэг биш төдийгүй цаанаасаа л тавгүйтэж эхэлдэг тул яах ч аргагүй юм.

Хүүхдээ төрүүлсний дараа эмэгтэй хүн бүр 2-3 долоо хоногийн турш ариун цэврийн хэрэгсэл, тампон хийж байх шаардлага гардаг. Учир нь хүүхэд төрүүлсний дараа бүсгүйн биед шавхрага үлддэг бөгөөд энэ нь сар гаруй хугацаанд бага багаар гадагшилж байдаг билээ. Энэ нь мөн л төвөгтэй асуудал төдийгүй 3-4 хоног сарын тэмдэг ирэхэд л хэцүү байдаг байхад сар гаруй хугацаанд ийм байдалтай байна гэдэг бэрх санагдах нь гарцаагүй юм.

Бяцхан үрээ өлсгөхгүй гэсэндээ хөхөндөө сүү оруулахын тулд хамгийн шим тэжээлтэй гэх хүнсийг хэрэглэснээр таргалалт үүсдэг. Ялангуяа сүү муутай ээжүүд сүү оруулах гэж өдөр шөнөгүй идэж, өөрийн бие галбираас илүүтэй үр хүүхэддээ анхаардаг байна. Мөн жирэмсэн байхад хүүхэд хэт томорсноос үүдэн гэдсэнд язралт үүсч, соривтой болгож орхидог. Гэхдээ бүсгүй хүн үүгээрээ бахархан бахдаж, үр минь энд байсан юм хэмээн гайхуулах дуртай байдаг билээ.

Жирэмсэн болон төрсний дараах үед биед явагдаж буй дааврын өөрчлөлт нь ходоод гэдэсний системийг удаашруулж, өтгөн хатах шалтгаан болдог. Ялангуяа оёдолтой төрсөн эхчүүдэд энэ нь там шиг л санагддаг байна. Хүндээр бие засмаар байгаа ч хүчтэй дүлэх үед оёдол нь задрах шахам өвдөх нь аймшигтай аж. Хэрэв танд тус зовлон тулгараад байгаа бол өдөрт 2-3 удаа бүлээн усны ууранд суух нь үр дүн үзүүлдэг тул туршаад үзээрэй.

Төрсний дараа эхний хэдэн долоо хоногийн турш шөнө унтаж байхдаа хөлөрч, таагүй нөхцөл байдал үүсдэг байна. Энэ нь эстроген дааврын түвшний огцом өөрчлөлт зэргээс үүддэг бөгөөд жирэмсний үед хуримтлагдсан бүх илүүдэл шингэн нь ийн хөлсөөр гадагшилдаг аж.  Шөнө бүрийг тухгүй өнгөрүүлж, унтахыг хүсэвч давчдан босч ирэх бөгөөд хэдэн долоо хоног хүндхэн байдалтай байсаар хэвийн амьдралдаа эргэн ордог байна.

Жирэмсний үед ихэнх бүсгүйчүүдийн бамбай булчирхай нь 3 мм-ээр томордог бол төрөх дөхмөгц энэ нь 15 мм болдог байх юм. Цаашлаад төрсний дараа бамбай булчирхай хэсэгтээ том байх бөгөөд өвчлөл үүсч мэднэ. Иймд өвчнийг оношлуулж, эрүүл саруул эсэхээ мэдэх хэрэгтэй юм шүү.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ