Төгс сайхан галбиртай байхад туслах 7 нууц

Хавар ирлээ, зун дөхлөө! Галбиржиж, эрүүл амьдралын хэв маягт анхаарлаа төвлөрүүлэх цаг ирлээ. Гоё галбиртай эрч хүчтэй бие зөвхөн өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлээд зогсохгүй жилийн турш эрч хүчээр хангана! Дараах хэсэгт бид танд хэрхэн гоолиг, хүчтэй биетэй болох тухай зөвлөгөө өгөх болно.

  1. БОДИТ ЗОРИЛГО ТАВИАРАЙ

Зөвхөн амралт, эсвэл үдэшлэгт зориулж богино хугацаанд их хэмжээний жин хаяхыг оролдож үзэх ч хэрэггүй. Хоол хүнсээ хязгаарлах нь бодисын солилцоог удаашруулдаг. Энэ нь эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөхөөс гадна урт хугацааны үр дүнд хүргэдэггүй. Бодит зорилго тавьж, өөртөө зорилгодоо хүрэх хангалттай хугацаа өгөөрэй.

  1. ТӨЛӨВЛӨГӨӨ ГАРГААРАЙ

Чи уулзалт, чухал ажлууд болон найзуудтайгаа хийх үдэшлэгийг урьдчилан төлөвлөдөг байх. Төлөвлөгөөндөө яагаад биеийн тамирыг оруулж болохгүй гэж? Фитнесс клубт хичээллэх, орой эсвэл өглөө цэвэр агаарт алхах, дасгалын дүрс бичлэг үзэх гэх мэт зүйлд цаг гаргаарай.

  1. АРЬС АРЧИЛГАА

Эрүүл гэрэлтсэн арьстай болмоор байна уу? Мэдээж тийм байх! Хуурай сойзоор арьсаа массажлах нь хатуурч эвэршсэн арьсыг зөөлрүүлж, цусны эргэлтийг сайжруулдаг. Арьсны төлөв ба бүтцийг сайжруулахын тулд долоо хоногт хоёр удаа зөөлөн гуужуулагч хэрэглэж, өдөр тутам арьсаа чийгшүүлж байгаарай.

  1. СОЛОНГЫН БҮХ ӨНГӨНҮҮД

Дотоод гоо үзэсгэлэнгээ сэрээгээрэй! Улаан лооль, зуны жимс жимсгэнэ гэх мэт өнгөлөг, улирлын чанартай жимс, ногоо нь антиоксидантаар баялаг байдаг. Харин арьсыг гэрэлтсэн харагдуулах увдистай А ба С аминдэмүүд буржгар байцаа, брокколи гэх мэт ногоон өнгийн ногоонуудад агуулагддаг.

  1. ГАДАА ГАРААРАЙ

Бороогүй, цэлмэг өдөр фитнесс клуб явахын оронд цэвэр агаарт цэцэрлэгт хүрээлэнд гүйж, гар бөмбөг, хөл бөмбөг тоглоорой. Ингэхдээ нарны хамгаалалттай тосоо бүү мартаарай!

  1. ГЭДСЭНД ХИЙ ДҮҮРХЭЭС СЭРГИЙЛЭЭРЭЙ

Өөрийгөө дэгжин усны хувцастай харах чамд таалагдаж байна уу? Баяр хүргэе! Гэдэс дүүрч, гоё галбирыг гутаахаас сэргийлэхийн тулд хиймэл амт оруулагчтай бүтээгдэхүүн, спирт, хийжүүлсэн ундаа уух ба бохь зажлахаас зайлсхийгээрэй.

  1. ӨӨРТӨӨ ХЭТ ӨНДӨР ШААРДЛАГА БҮҮ ТАВЬ

Өөрийгөө загвар өмсөгчидтэй харьцуулахын оронд өөрийн бие махбодидоо анхаарлаа төвлөөрөөрэй. Хэрвээ чи зөв хооллодог, биеийн тамираар хичээллэдэг ба биеийн жин чинь Биеийн Жингийн Индексийн дагуу хэвийн хэмжээнд байгаа бол өөртөө шүүмжлэлтэй хандах хэрэггүй. Эрүүл биетэй байна гэдэг үзэсгэлэнтэй биетэй байна гэсэн үг юм шүү!

СЭТГЭГДЭЛ БИЧИХ