Төгс бие галбирын эрэлд мордох уу?

Ямар сайхан биетэй юм бэ? Ямар гоё хөлтэй юм бэ? Үнэхээр туранхай юм аа?… гэх мэтээр уулга алдаж байна уу бүсгүйчүүдээ, үгүй бол сэмхэн атаархаж байгаа биз дээ…

Дэргэдүүр зөрөн өнгөрөх охид, холливудын од бүсгүйчүүдийг хараад өөрийн эрхгүй тийм сайхан төгс бие галбиртай болохыг хэн ч хүснэ шүү дээ. Тэгвэл бидний таньд хэлэх гэсэн хамгийн шилдэг арга бол төгс бие галбирийг бишрэн дуурайх юм. Та гайхаж байна уу?
Өөрөөр хэлбэл үлгэр дуурайлал болохуйц бүсгүйчүүдийн зургийг байнга харж байх. Гэртээ, ажилдаа, гар утсан дээрээ, компьютер дээрээ, Фэйсбүүкийн ковэр дээрээ гэх мэт нүдэнд тань байнга өртөх газар байршуулаарай. Энэ олон орны бүсгүйчүүдийн туршилтаар батлагдсан арга юм шүү. Энэ аргыг хэрэгжүүлснээр та өөрийгөө байнга хянах боломжтой болох юм. Заримдаа хэтрүүлж идэх гэсэн хүсэл эрмэлзлээ дарж чадахгүй байх тохиолдол гардаг.  Тэр үед энэ арга үр дүнгээ өгнө.
Тэгвэл та бүхэндээ зориулаад төгс бие галбирийн жишээг хүргэж байна хадгалж аваад харж байгаарай! Хамгийн гол нь турах хэрэгтэй, туранхай байхад бусад галбирийг дасгал хөдөлгөөнөөр бий болгож болно.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ