Түүхий төмс арьсанд дээр үүссэн нөсөө, толбо арилгах шидтэй

Манай ихэнхи бүсгүйчүүд байнга гоо сайхны газраар үйлчлүүлэх боломжгүй байдаг. Тиймээс гэрийн нөхцөлд арьсан дээр үүссэн элдэв нөсөө толбо арилгах болон цайруулах аргуудаас хүргэж байна.

Хамгийн гол нь охид бүсгүйчүүд минь доорхи зөвлөгөөг тогтмол хийснээр үр дүнг нь мэдрэх болно. Үүнд:

-Нимгэн хэрчсэн түүхий төмсийг толбо гарсан болон нөсөөжсөн хэсэг дээрээ тавьж массаж хийнэ. Энэ нь нөсөө толбыг арилгадаг. Сарын дараа гэхэд үр дүнг нь мэдрэх болно.

-Улаан лоолийн зуурмагийг 2-3 хэрчим нимбэгний хамт нүүрэн дээрээ тавьна. 20 минут байлгасны дараа авч нүүрээ угаана. Өдөрт 2 удаа 15-20 өдрийн турш хийгээрэй. Андаа л арьс тань жигд цайрч, өнгөлөг болох болно.

-Овъёосны гурил, аарц болон улаан лоолийн шүүсний зуурмаг арьсыг мөн цайруулдаг. Массаж хийх маягаар түрхээд 20 минутын дараа хүйтэн усаар угаах хэрэгтэй.

– Шинэхэн нимбэг эсвэл шүүсийг хөвөнд шингээж өглөө оройдоо арьсаа арчина. Үр дүн нь дороо мэдэгдэх болно. Гэхдээ хүчиллэг ихтэй тул арьсаа түлэх аюултай тул болгоомжтой хэрэглэх хэрэгтэй. Мөн эмзэг мэдрэмтгий арьстай хүмүүс хэрэглэхэд тохиромжгүй гэдгийг санаарай.

– Цөцгийнд байдаг сүүний хүчил нь лимоны хүчилтэй ижил үйлчилгээтэй. Сүүний хүчил арьсыг гуужуулж, арьсны өвчин болон нөсөө толбыг арилгахад сайнаар нөлөөлдөг. Цөцгийг нүүрэндээ түрхэж, иллэг хийж болно. 10-15 минут байлгасны дараа халуун бүлээн усаар угааж цэвэрлэнэ. Үүнийг долоо хоногт хэд хэдэн удаа хэрэглэж болно.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ