Турахыг хүсвэл уух зүйлээсээ эхэл.

1. Юу ууж байгаагаа сайн ажиглаад үзээрэй!
Хөргөгчиндөө байгаа уух зүйлсээс чи хамгийн түрүүнд алийг нь гартаа барьж авдаг вэ? Үүнээс л эхэлж байгаа юм. Энэ бол чиний зуршил болсон сонголт. Хэрвээ жингээ тогтмол барихыг хүсч байгаа бол эргэлзэлгүй хамгийн түрүүнд цэвэр ус, ногоон цай барьж авах нь хамгийн зөв зам байх болно. Жүржийн жүүс, будагтай, содтой, чихэртэй хийжүүлсэн ундаа ус нь чиний жинг маш хурдан нэмэгдүүлдэг гэдгийг бүү мартаарай.

2. Сайн унтаж чадаж байгаа болов уу?
Чи итгэхгүй байж мэдэх юм. Гэхдээ чиний шөнийн нойроос өдрийн хоолны сонголт чинь шалтгаалдаг. Мөн л нойрноос шалтгаалан чи хамгийн их жин нэмдэг кофе эсвэл хийжүүлсэн ундаа, чихэр ихтэй уух зүйлсийг сонгодог. Тиймээс сайн унтаж бай. Эрт унтаж нойроо бүрэн авсан тохиолдолд өглөө эрч хүчтэй сэрж, бүтэн өдрийн турш идэвхтэй хөдөлгөөн хийн хөнгөн хооллодог болно.

3. Дасгал хөдөлгөөнөө тогтмол болго!
Хэрвээ чамд өдөр бүр фитнесс зааланд дасгал хийх таалагддаггүй бол өөрийгөө хуурах хэрэггүй. Нэг өдөр бүтэн явлаа ч нөгөө өдөр нь болих юм бол дасгалын үр дүн гарахгүй шүү дээ. Тиймээс өдөр бүр өөрийн дур сонирхлоор гүйж очдог тийм л хөдөлгөөний хэмнэлийг олох хэрэгтэй. Бүжгийн спорт, ууланд авирах, алхалт, бокс, газрын теннис, усанд сэлэлт, гар бөмбөг зэргээс аль нь чамд илүү их таалагддаг вэ? Тэр зүйлдээ л тогтмол өдөр бүр очиж хөлсөө гартал хичээллэж байгаарай. Эсвэл Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд очоод дугуй унаж, гүйх ч бас гоё.

4. Аяга тавагныхаа хэмжээг нэг харах л хэрэгтэй!
Турах гэж их хичээж байгаа хэрнээ л болохгүй байгаа бол асуудал өөр зүйлд байж болох юм. Хоол иддэг аяга тавагныхаа хэмжээг нэг ажигла. Олон зүйл хольж иддэг бол бас л сайн тооцоод үзэхэд буруудахгүй. Хэдийгээр маш сайн чанарын ногоо, мах байлаа гээд өөх тос ихтэй дээр нь химийн гаралтай орц найрлагатай л байх юм бол буруудах нь тэр. Аяганыхаа хэмжээг багасгах нь маш их нөлөө үзүүлдэг гэдгийг би чамд баттай хэлэх байна.

5. Хэн чамтай нэгдэж байна?
Үнэхээр турахыг хүсч байгаа чамд тус болох хүн бол эрүүл зуршилтай зөв хоолны дэглэмтэй нэгэн байж таарна. Хамтдаа эрүүл хоол идэж, дасгал хийж чадах тийм хүнийг эргэн тойрноосоо заавал ол. Нэг л мэдэхэд та хоёр хоорондоо өрсөлдөөд эхлэх юм бол бүр ч илүү үр дүнтэй бас урамтай байх болно. Эрүүл зөв зуршилтай хүнээс үлгэр дуурайлал авах нь чамд асар том дэмжлэг болно шүү.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ