Та шөнө тогтмол цагт сэрээд байвал эрүүл мэнддээ анхаарах цаг болсны шинж!

Та шөнө болгон тогтмол нэг цагт сэрдэг, бие махбоддоо юу болоод байгааг мэдэхгүй залхаж байгаа юм биш биз.

Тэгвэл үүнийг тайлбарлах гэж оролдъё. Хятадын анагаах ухаанд хүн бүр биологийн цагтай байдаг гэж үздэг. Биологийн цагийн тусламжтайгаар шөнө дунд тайван унтуулахгүй байгаа ямар асуудал байгааг мэдэж болдог байна.

21:00-23:00 хүртэл унтаж чадахгүй байвал: Энэ үед цусан судлууд идэвхждэг. Хэрвээ та энэ үед унтаж чадахгүй бол дархлаа, бөөрний булчирхай, бамбай булчирхайд асуудал үүссэн байж болзошгүй. Сэтгэл зүйн үүднээс үзвэл энэ үед нойр хүрэхгүй байх нь стресс, бодол санаа эмх замбараагүй байх, нэг асуудалд удаан бодох зэрэгтэй холбоотой байдаг аж.

23:00-01:00 цагт сэрвэл: Энэ үеэр цөсний үйл ажиллагаа идэвхждэг. Энэ эрхтэн таны бүтэн өдрийн турш хэрэглэсэн өөх тосыг боловсруулдаг аж. Хэрвээ та энэ хугацаанд сэрвэл хоол хүнсэндээ зөв, ашигтай өөх тосыг түлхүү оруулах шаардлагатай гэсэн үг. Мөн та өөрийгөө болон бусдыг буруутгаад байвал шөнийн энэ цагт сэрэх магадлалтай.

01:00-03:00 цагт сэрвэл: Элэгний үйл ажиллагаа идэвхждэг үе. Хэрэв энэ үеэр нойр хулжвал та элэг хэмээх чухал эрхтэндээ хэтэрхий их ачаалал үүрүүлж байна гэсэн үг юм. Архины хэрэглээгээ багасгаж, хоол хүнсэндээ анхаар. Уур бухимдал, хорсол, ямар нэгэн зүйлд өөрийгөө буруутгах нь энэ үеэр нойрноос сэрэхэд нөлөөлдөг байна.

03:00-05:00 цагт сэрвэл: Энэ үеэр уушги бусад эрхтэндээ хүчилтөрөгч дамжуулахын тулд нөөцөлж эхэлдэг. Яг энэ үеэр хүмүүс уй гуниг, харуусал, гашуудлыг мэдэрдэг байна. Хэрвээ та эдгээр цагт нойр хулжвал сэтгэл гутралын шинж тэмдэг нүүрэнд тань илэрсэн байх вий. Үүнийг засахын тулд зөв хооллож, цэвэр агаараар амьсгалаарай.

05:00-07:00 цагт сэрвэл: Бүдүүн гэдэсний үйл ажиллагаа идэвхжинэ. Тиймээс нойр хулжихад гайхах зүйл үгүй. Та 00-д орох цаг болжээ гэсэн үг. Асуудлыг цэгцлэхийн тулд ус ахиухан уу. Сэтгэл санааны хувьд гарах гарцгүй мухардалд орчихоод санаа зовниж байгаа буюу амьдралаа сайжруулахыг тэсэлгүй хүлээж байгаа хүмүүс энэ цагт сэрдэг байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ