Та сонголтондоо хэр үнэнч вэ?

  1. Та хайртыгаа анх олж хараад өөрийн эрхгүй догдолсон уу?

А. Тийм     Б. Санахгүй байна

  1. Хайрттайгаа хамтдаа байх үедээ бусдын өмнө нүүр бардам байж чаддаг уу?

А. Тийм     Б. Сайн хэлж мэдэхгүй байна

  1. Хайртыгаа гомдоосон үедээ харамсдаг уу?

А. Тэгэлгүй яахав     Б. Барагтаа бол үгүй

  1. Үзэл бодлын зөрчилдөөн үүсэхэд хайртдаа буулт хийж өгдөг үү?

А. Аль болох бууж өгөхийг хичээдэг     Б. Яагаад заавал бууж өгөх ёстой гэж

  1. Хэрэв эцэг эх хоёрын чинь хэн нэгэн нь таны сонголтын эсрэг зогсвол…

А. Өөрийн байр сууриа хамгаалах болно     Б. Хүлээн зөвшөөрөх л байхдаа

  1. Найз нөхдөөс чинь хэн нэгэн хүн танд өөр нэгэн залууг санал болговол…

А. Талархсанаа илэрхийлээд саналыг нь хүлээ авч чадахгүйгээ хэлнэ

Б. Найзыхаа сэтгэлийг бодоод ганц удаа ч гэсэн анхаарлаа хандуулаад үзэх байхдаа

  1. Хайрттайгаа муудсан үедээ сэтгэл санааны уналтын байдалд орж, нууцхан гунигладаг уу?

А. Мэдээж хэрэг     Б. Харин ч эсрэгээрээ юм байна

  1. Хайртыгаа баярлуулсан үедээ өөрөө хамгаас илүү аз жаргалтай болдгоо мэдэрдэг үү?

А. Тийм шүү, хамгийн гоё мэдрэмж гэж хэлж болно

Б. Анзаарч байгаагүй юм байна

Хариулт

-Таны сонголт А хариулт бол: Үнэхээр таниар бахархмаар байна. Учир нь өөрийн сонголтондоо үнэнч тууштай байж чаддаг хүн одоо цагт ховор болсон гэж хэлж болно. Иймд насан туршдаа энэ сайхан чанараа хадгалж явахыг  таниас хүсэх байна. Ингээд танд аз жаргал хүсье.

-Хэрэв таны хариулт Б бол: Өөртөө итгэлгүй хүний дүр зураг харагдаж байна. Ийм замаар яваад байх юм бол та олон ч хүнийг гомдоож мэдэх нь байна шүү. Иймд энэ дутагдалтай тал дээрээ анхаарч өөртэйгээ ажиллах цаг болсон гэж танд хэлмээр байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ