Тархины эсийг үхжүүлж байдаг хорт 10 зуршил

Хүний биед нөхөн төлждөггүй ганцхан төрлийн эс байдаг нь хүний тархины эс юм. Өөрөөр хэлбэл нөхөн төлжихгүй учраас энэ эсээ үхүүлэхгүй, гэмтээлгүй байх нь маш чухал юм.

Тархины эсээ гэмтээхгүй байхын тулд гэмтээж орхидог дараах хорт зуршлуудаа анхаарч мэдээд, салахыг эрмэлзээрэй.

1. Өглөөний цай уухгүй байх – Өглөөний цай уудаггүй хүмүүст цусны сахарын хэмжээ бага байдаг. Энэ нь тархинд хангалттай энерги дутагдсанаас тархины доройтолд хүргэдэг.

2. Хэт их идэх – Энэ нь тархины судсыг хатууруулан сэтгэх чадварын хүчийг бууруулдаг.

3. Тамхи татах – Энэ нь тархийг бага багаар жижигрүүлдэг ба яваандаа Алцхаймерын өвчин(тэнэгрэл)-д хүргэдэг. Алцхаймерын өвчин нь эцэстээ амьдаар нь үхэлд хүргэдэг аймшигт өвчин юм шүү.

4. Сахар ихтэй чихэрлэг зүйлс их хэрэглэх – Их хэмжээний чихэр хэрэглэхэд ходоодноос уураг болон бусад тэжээлийн бодисын шимэгдэлтийг бууруулдаг ба энэ нь тархины тэжээлийн дутагдалд хүргэж, тархины хөгжилтийг алдагдуулдаг.

5. Агаарын бохирдол – Тархи бол бидний биеийн хамгийн их хүчилтөрөгч хэрэглэдэг эрхтэн. Хүчилтөрөгч багатай бохир агаараар амьсгалах нь тархины чадамжийг бууруулдаг. Өвлийн цагт Монголын иргэд бид аль болох цэвэр агаарт гарах, ууланд явган аялал хийх зэргээр тархиндаа амьсгалах боломжийг олгох хэрэгтэй.

6. Нойрны дутагдал – Унтах нь тархины амралт болдог. Удаан хугацаагаар нойр муутай явах нь тархины эсүүдийг үхүүлдэг байна.

7. Унтахдаа толгой дээгүүрээ хөнжлөөр бүтээх – Толгойгоо бүтээж унтах нь амьсгалж буй агаарын нүүрстөрөгчийн концентрацийг нэмэгдүүлж, хүчилтөрөгчийг багасгадаг тул тархинд гэмтэл үүсгэх хор нөлөөтэй.

8. Өвчтэй үедээ ажиллах – Өвчтэй үедээ их ажиллах, хичээл хийх нь бас тархийг гэмтээж үйл ажиллагааны чадварыг бууруулдаг байна.

9. Бодож сэтгэх нь дутагдах – Бодож сэтгэх бол тархины дасгал сургуулилт юм. Идэвхжүүлэх бодол, сэтгэмж дутагдсанаас тархи жижгэрдэг. Уншиж, бодож, сэтгэх нь багасах тусам хүний тархи яг л шаазан аяга шиг гөлийж, дараа нь хэчнээн юм уншиж, тогтоох гэсэн ч гөлгөр гадаргуугаар гулсан унах адил тогтохоо больно.

10. Бага ярих – Оюунлаг харилцан яриа нь тархины чадамжийг дээшлүүлдэг. Тиймээс өөрийн дотоод үзэл бодлоо илэрхийлж, боломжит орчин нөхцөлдөө тохируулан ярилцаж сурах хэрэгтэйг эрдэмтэд зөвлөж байна.

Хэрвээ танд дээрх зуршлууд байдаг бол өөрийгөө мартамхай гэж гайхаж, юм тогтоохгүй байгаадаа бухимдах хэрэггүй. Ердөө л дээрх зуршлуудаа хаяж, тархиа эрүүлээр ажиллахад нь туслаарай.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ