Таргийг гоо сайханд

Тараг нь уухад амттай, ашигтай төдийгүй гоо сайханд ч бас тустай. Гоо сайхан нь ямагт толигор, зөөлөн арьснаас эхэлдэг. Арьс бол гоо сайхны илрэл төдийгүй бидний эрүүл мэндийн толь болдог. Бие организмд ямар өөрчлөлт болж буйг илэрхийлэгч хэмжүүр л гэсэн үг. Ийм учраас үргэлж сайхан харагдахын тулд арьсаа бөөцийлж, арчилж байх хэрэгтэй.

ЦЭВЭР ХОЛЬЦГҮЙ ТАРАГ

Хамгийн энгийн маск гэвэл ямарч хольцгүй тарагаа цэвэрхэн нүүрэндээ түрхэн 15 минутын дараа бүлээн усаар угааж цэвэрлэнэ. Оройн унтахдаа түрхээд өглөө угаасан ч болно. Таны арьс цайрч, нөсөө толбо бүдгэрсэн байх болно шүү. Өдөр болгон түрхсэн ч болно. Ямар ч асуудалгүй

Батгатай тэмцэхэд тань туслах тарагтай маск

Тараг нь байгалын гуужуулагч бөгөөд арьсанд тэжээл өгч цайруулна. Зөгийн бал нь арьсыг хэрэгцээт тэжээлээр хангаж чийгшүүлж арьсыг зөөлөн булбарай болгоно. Овъёос нь арьсны гүнд буй бүхий л бохирдол илүүдэл тослогийг татан гаргаж цэвэрлэн батга гарахаас сэргийлэн хар батгыг арилгана.

Найрлага:

  • 1 цайны халбага тараг
  • 1 цайны халбага зөгийн бал
  • 1 цайны халбага овъёос

Хийх арга:

Бүх орцоо нэг аяганд хиййж хутгана.

Цэвэрлэсэн нүүрэндэээ зузаахан шиг түрхээд 15 минутын дараа бүлээн усаар сайн угааж арилгана.

Нээгдсэн нүх сүвийг хаахын тулд цэл хүйтэн усаар дахин шавшаарай. 7 хоногт 3 удаа.

ЧИЙГШҮҮЛЭГЧ МАСК: Авокадо, Олиьийн тос, Тарагтай маск

Арьсийг дээд зэргээр чийгшүүлж тайвшруулна. Хэрвээ та хуурай арьстай бол танд хамгийн сайн тохирно.

Найрлага:

  • 1 цайны халбага тараг
  • 1 цайны халбага оливийн тос
  • ¼ авокадо

Хийх арга:

Авокадогоо нухаад бусад орцтойгоо нийлүүлэн өтгөн зуурмаг болгоно.

Цэвэрхэн нүүрэндээ зузаанхан шиг түрхээд 15 минутын дараа бүлээн усаар угааж цэвэрлэнэ.

Ингээд цэл хүйтэн усаар дахин шавшана.

Хэрэгтэй гэж үзвэл чийгшүүлэгч тос нимгэн түрх.

7 хоногт 2-3 удаа

ЦАЙРУУЛАХ МАСК: Тараг лимонтой

Тус маск нь арьсыг маш сайн цайруулж, арьсны өнгийн хэсгийг гуужуулан төрөлхийн өнгийг сэргээнэ.

Найрлага:

  • 2 цайны халбага цэвэр хольцгүй тараг
  • 5 дусал лимоны шүүс

Хийх арга:

Орцуудаа сайтар холино

Цэвэрлэсэн нүүрэндээ түрхэн 20 минутын дараа бүлээн усаар угаана.

Хүйтэн усаар дахин нүүрээ угаагаарай.

Хэрэгтэй бол чийгшүүлэгч тос түрхэж болно.

7 хоногт 2-3 удаа

Анхаарах зүйлс: 

1. Цэвэр ямар чихэр, жимсгүй тараг хэрэглэх. Болж өгвөл үйлдэрийнх биш.

2. Маск тавихын өмнө нүүрний нүх сүвийг нээхийн тулд нүүрээ ут.

3.  Чолктой бол үсээ хавчиж үсээ сайн боогоорой.

4. Маск тавсаны дараа арьс чинь бага зэрэг таталдаад байвал чийгшүүлэгч тос түрхээрэй.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ