Таны мэнгэ хаана байдаг вэ? Түүгээр тань тодорхойлъё!

Хүний нүүр болон биеийн хэсэгт байх мэнгээр тухайн хүнийг тодорхойлж болдог байна. Таны итгэх эсэх нь таны л дур. Харин бид ямар утга учиртай байдаг тухай сонирхуулъя.

Шанаан дээрх мэнгэ

Шанаан дээрээ мэнгэтэй бүсгүйчүүд аялах дуртай байдаг. Тэд харь оронд ажиллаж, амьдарсан ч чадна. Аялаж зугаалж, адал явдал хайсан ч чадна. Тэдэнд айх, бэрхшээх сэтгэл зүйгээс илүү даваад гарна гэсэн итгэл, итгэл зориг дүүрэн байдаг.

Хамрын нуруун дээрх мэнгэ

Зурагт үзүүлсэн шиг ийм мэнгэтэй бол нэлээд ирээдүйтэй, амжилттай байх эмэгтэй гэдгийг илтгэнэ.  Цалин тань өсөх үү, тушаал дэвших үү, эсвэл зүгээр л та дуртай ажлаа хийж амьдарч байгаа юу гээд л таны нөхцөл байдалтай холбоотойгоор өөрчлөлт гарах ба ямартаа ч та амжилтын зам өөд өгсөж байгаа гэдгийг дуулгахад таатай байна.

Хөмсөгний доорх мэнгэ

Ийм мэнгэтэй эмэгтэй бол ямар ч хүмүүстэй харилцах арга замаа олж чаддаг, дасан зохицох өндөр чадвартай байдаг. Тиймээс та найдвартай удирдагч, манлайлагч болж чадна.

Уруулны дээрх мэнгэ

Эдгээр төрлийн эмэгтэйчүүд цаанаасаа л бусдыг өөртөө татах чадвартай бөгөөд амархан найз нөхөдтэй болж чаддаг, хамт олныхоо дунд нэр хүндтэй хүмүүс байдаг.Тэд хоолны чанар,  хувцаслалт, эд зүйлс гээд л эргэн тойрныхоо маш олон зүйлд анхаарч, хянамгай ханддаг.

Хацрын ясан дээрх мэнгэ

Ийм мэнгэтэй эмэгтэйчүүд төгс удирдагчийн шинжийг агуулдаг. Тэд зарим нэгнийх нь гарч чадахгүй өндөрт хүрч, амжилт гаргах чадвартай.

Алган дээрх мэнгэ

Ийм мэнгэтэй эмэгтэйчүүд тогтвортой байдлыг илүүд үздэг. Тэд санхүүгийн тал дээр тооцоотой ханддаг учраас хэзээ ч материаллаг зүйлээр дутаж, асуудалд орж үзээгүй.

Хөлийн улны мэнгэ

Хөлийнхөө уланд мэнгэтэй эмэгтэйчүүд шинэ содон зүйлд дуртай, аялахыг хүсдэг, элдэв төрлийн хоол хүнсийг идэх, амтлах дуртай, бусадтай нээлттэй харилцдаг.

Эх сурвалж: https://brightside.me

СЭТГЭГДЭЛ БИЧИХ