Таны бодисын солилцоог эрчимжүүлэх 8 төрлийн ундаа

Та өөрийн биеийг хоргүйжүүлэх байгалийн гаралтай арга замыг хайж байгаа бол эдгээр нэмэлт ундаанууд таньд үнэхээр тус болох болно. Эдгээр гайхамшигт ундаа нь эмчийн зөвлөсөнөөс гадна үнэхээр амттайгаар зогсохгүй таны бодисын солилцоог эрчимжүүлж, илүүдэл өөх тосыг шатаахад туслах болно.

  1. Гаа болон ногоон цай. Гол орц нь ногоон цай. Өөх шатаахад сайн, лемон гаа нь үрэвсэл үүсэхээс урьдчилан сэргийлж, бодисын солилцооны үйл явцад маш их хувь нэмэр оруулдаг.

Хэрхэн бэлдэх: – Шилэн саванд 7 аяга ногоон цай

  • Шинэхэн гааны навч хэдийг нэмэх
  • 2 зүсэм нэмбэг
  • Ням гарагтаа бэлдээд хөргөгчиндөө хонуулаад даваа гарагаас өдөрт нэг аягыг ууж байх.
  1. Гүзээлзгэний смүүди. Таны булчинг бэхжүүлэх гол түлхүүр нь уураг хэрэглэх юм. Энэхүү сүүн шэйк нь таны уурагийн хэрэглээг нэмэгдүүлж, гүзээлзгэнэ нь бодисын солилцоог идэвхижүүлнэ.

Хэрхэн бэлдэх: – Холигчиндоо ½  тослогтой болон тослоггүй сүү хийх.

  • 1 аяга гүзээлзгэнэ нэмнэ.
  • ½ аяга овъёос
  • 1 аяга натурал тараг
  • ¼ аяга маалингын үр
  • Холигчиндоо бүгдийг нь хийгээд тааламжтай үнэр амт мэдрэнгээ ашиг тусыг нь хүртээрэй.
  1. Жимсний смүүди. Энэхүү ундаа нь үнэхээр амттай жимсний хослол агуулсан учираас. Гол орц нь улаан жүрж бөгөөд өөх хасахад өргөн хэрэглэгддэг юм.

Хэрхэн бэлдэх: – холигчинд нэмэх,

  • 2 шахсан улаан жүржийн шүүс
  • 2 зүсэм хан боргоцой
  • 1 аяга бөөрөлзгөнө
  • ½ аяга ус
  • Бүгдийг холигчиндоо хийгээд таны уух юм бэлэн болно.
  1. Алимны смүүди. Алим нь таны биеийг хоргүйжүүлж эрч хүчтэй болгодог. Өөх тосыг бууруулж таны эд эсэнд пэктин хэмээх бодисыг шингээх болно. Энэхүү ундаа нь таны булчинг чангалж өөх шатаахад тусална.

Хэрхэн бэлдэх: – Холигчиндоо хийх

  • 1 аяга натурал тараг
  • 1 алим хэсэгчлэн хуваасан
  • 1 ц/х зөгийн бал
  • ½ бүйлс самар
  • Синомон
  • ½ аяга тослогтой болон тослоггүй сүү
  • Бүгдийг хийж холигчиндоо холиод таны уух эрүүл ундаа бэлэн болно.
  1. Халуун ногооны ханд. Энэхүү ногоон цайны ханд нь эрүүл мэндэд маш их ач тустай. Ногоон цай, чинжүү болон шанцай нь бодисын солилцоог хурдасгах, зөгийн бал нь таны биеийг хоргүйжүүлэх болно.

Хэрхэн бэлдэх: – 1аяга ногоон цай

  • Зөгийн бал 1 юм уу 2 ц/х
  • Гэрцэгт улаан чинжүүг зөгийн балнаасаа бага хэмжээгээр
  • 1ц/х газрын шанцай.
  1. Шоколадны смүүди. Та байгалийн аргаар уурагаа нэмэгдүүлэх гэж байгаа бол энэхүү ундаа нь төгс таарах юм. Кофе нь таны бодисын солилцоог нэмэгдүүлэх ба дасгал хийхээс 1 цагийн өмнө хэрэглэвэл нэн тохиромжтой юм.

Хэрхэн бэлдэх: – Холигчиндоо хийх

  • Шоколад эсвэл сахарын хольцгүй какао нунтаг
  • ½ аяга сүү
  • ½ аяга овъёос
  • ½ аяга амарант
  • ½ ц/х кофе
  • Амт оруулах хэмжээний зөгийн бал
  • Хамтад нь холигчиндоо бэлдээд амтархан уугаарай.
  1. Өөр бусад бодисын солилцоог сайжруулаж өөх тосыг шатаахад тусладаг ундаа бол наргил модны ус, хар кофе юм. Та эдгээр уух зүйлийг өглөө боссоны дараа эсвэл өглөөний хоолны дараа мөн дасгал хийхийн өмнө ууж болох юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ