Таны биеийн аль хэсэгт батга их гардаг вэ?

1: Гормон

Гормоноос шалтгаалсан батга нь олон шалтгаантай. Цусан дахь сахар ихсэх эсвэл стресснээс ч болсон байх талтай. Энэ хэсэгтээ үс болон ширүүн зүйл хүргэхээс зайлсхий. Болж өгвөл хоолойтой цамц бүү өмс.

2, 3: Стресс

Хэт их стрессдэх нь батгыг ихэсгэдэг. Мөн нөтбүүкний цүнхний оосор эсвэл цүнхний оосроос болж гарч байж ч магадгүй.

4: Хоол боловсруулах систем

Нейлонен материалтай хувцас өмсөөд байгаа юм биш биз? Үүнээс болж заримдаа батга гардаг. Хэрвээ энэ биш бол таны хоол боловсруулах систем асуудалтай болжээ. Хоолоо сойх, эсвэл хэт халуун ногоотой хоол идэх, буруу хооллолт, хэт хүйтэн юм их хэмжээгээр ууснаас ч болж болно.

5 & 6: Витамины хэмжээ

Витамины дутагдалд орвол арьс хуурайшиж, эвэршиж батга гардаг. Жижигхэн цагаан батга ба ихэвчлэн хатуу байдаг. Энэ нь үсний сүв дэхь үхэжсэн эд эсээс бий болдог. Арьсаа сайн чийгшүүлж, витаминлаг хоол хүнс хэрэглэ.

7: Цусан дахь сахарын хэмжээ

Цусан дахь сахарын хэмжээнээс болж батга гарах нь ховор байдаг. Учир нь биеийн яг энэ хэсгээр тос бага байдаг юм.

8: Эрүүл ахуй

Энэ хэсэгт батга гарах нь эрүүл ахуйтай холбоотой. Хэрвээ та эрүүл ахуйн тал дээр асуудалгүй гэж бодож байвал эмчид үзүүлээрэй.

9 & 10: Харшил

Гуян дээр батга гарах нь ихэвчлэн биеийн гель, чийгшүүлэгчээс болдог. Хэрвээ шилбэ хэсгээр гарч байвал ваксаас болох талтай. Болж өгвөл байгалийн гаралтай бүтээгдэхүүн хэрэглээрэй.

11 & 12: Хоол боловсруулах систем

Батга гардаг хамгийн түгээмэл хэсэг.Энэ хэсэгт гарсан батга нь ихэвчлэн харшил, дасгал хийсний дараа усанд орохгүй байхаас болдог. Заримдаа бие болон үсний бүтээгдэхүүнээс болж харшилдаг. Хэрвээ аль аль нь хамаагүй гэж бодож байвал идэж байгаа хоол тань их хэмжээний калори агуулсан, хайрж хуурсан эсэхийг нягтал. Хангалттай нойр авахгүй байх нь ч үүнтэй холбоотой.

13 & 14: Хоол боловсруулах систем

Энэ хэсэгт батга гарах 3 шалтгаан байдаг. Эхнийх нь таны дотуур хувцас бохир эсвэл агаар сайн нэвтрүүлэхгүй байна. Эсвэл хэтэрхий бариу. Хэт хуурай арьс, жин барих нь бас л нэг шалтгаан. 3 дахь шалтгаан нь та хэтэрхий их газтай ундаа, хэт их халуун ногоотой хоол идсэн байна. Эмчлэхийн тулд даавуун хувцас өмсөж, ариун цэврийг сахих хэрэгтэй. Хоолоо зохицуулж, түргэн хоол болон хайрч хуурсан хоолноос татгалз.

Никсодерм тос нь идээт үрэвсэл, тосны булчирхайн үрэвсэл, батга, хар батга, мөөгөнцөр, маажуур, арьсны хачигийн ихсэлт зэрэгт хэргэлэхэд нэн тохиромжтой. Найрлагандаа 6 хувь бензолын хүчил, 2.5 хувь салицилийн хүчил, 4.6 хувь шааржуулсан хүхэр агуулсан байдаг.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ