Таны арьсыг төгс төгөлдөр болгох 4 маск

Бид таньд залуу, сайхан харагдахад тань туслахаар доорх 4 маскыг санал болгож байна. Хамгийн гол нь хямд төсөр, хялбархаан та өөрөө л бэлдчих орц найрлагатай юм.

  1. Нүүрний үс авах маск. 

Орц: Нимбэгний шүүс 10 гр

ус 1 аяга

гурил 30 гр

Бэлтгэх: Орцоо хооронд нь холиод нүүрэндээ түрхээд 15мин болоод үсний ургалтын дагуу алчуураар хатуу даран хуулж авна.

2. Аспирин болон нимбэгний хөгшрөлтийн эсрэг маск.

Орц: 3ш аспирин

нимбэгний шүүс 3 халбага

Бэлтгэх: Нимбэгний шүүсэндээ аспиринаа уусган холино. Нүүрээ цэвэрлэсний дараа холимогоо түрхээд 10мин болно. Цаг болохоор бүлээн усаар нүүрээ угаана.

3. Тараг, зөгийн бал, аспиринтай арьсыг сэргээх маск.

Орц: 5ш аспирин

тараг 1 халбага

½ халбага зөгийн бал

Бэлтгэх: Аспиринаа нунтаглаад тараг, зөгийн балтайгаа хамт сайтар холино. Үр дүнтэй маск болгохын тулд нүүрэн дээрээ халуун усанд дэвтээсэн нь даавуугаар жин тавин нүхээ нээж өгөх  хэрэгтэй. Нүүрээ хуурай болж хатсаны дараа холимогоо тавин 30 мин болно. Цаг болохоор бүлээн усаар угааж цэвэрлэнэ.

4. Гуужуулагч маск. 

Орц: 3ш аспирин  3 халбага бүлээн ус

Бэлтгэх: Бүлээн усандаа аспиринаа хийн таглаад уусгана. Цэвэрлэсэн нүүрэн дээрээ уусмалаа түрхээд 10мин болно. Цаг болоход хүйтэн усаар нүүрээ угаана.

Эх сурвалж: Brightside.me

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ