Тааз, гуяны хэсгийг гоолиг болгох дасгалууд

1. Балетчины суулт. Хөлдөө мөрний хэмжээтэй зай авна. Хөлийнхөө тавхай гадагшаа чиглүүлж зогсоод гараа ташаандаа аваарай.

Таазаараа хойшоо сууна. Өвдөг өлмий хоёр параллель шугаман дээр байх ёстой шүү. Энэ байрлал дээрээ 3 секунд суугаад буцаад дээшээгээ зогсоно. Дээшээ босохдоо өгзөгнийхөө булчинг чангалж өгөөрэй. 15 удаа сууж босоод, дундаа завсарлага аваад дахиад 2 удаа давтаарай.

2. Хайч. Нуруугаараа газар хэвтээд хөлөө 90 градусын өндөрт өргөнө. Гараа алгаар нь доош нь харуулан тавина.

Хөлөө солбин хайч шиг хөдөлгөөн хийнэ. Энэ дасгалыг 3 удаагийн давталттай тус бүр 15 удаа хийнэ.

3. Хажуу өргөлт. Толгойгоо нэг гараараа түшин хажуугаараа хэвтэнэ.

Нэг хөлөө хажуу талаар, дээшээ удаанаар өргөж буулгана. Ингэхдээ өгзөгнийхөө булчинг илүү ажиллуулж өргөөрэй.

4. Гуяны дотор булчингийн дасгал. Нэг гараараа толгойгоо түшин хажуу талаараа хэвтэнэ. Доорх хөлөө шулуунаар нь байрлуулж дээрх хөлөө нугалж байрлуулна

Ингээд доорх хөлөө дээшээ өргөнө, Ингэхдээ гүн амьсгаа авч хөлөө буцааж буулгахдаа амьсгалаа гаргана. Энэ дасгалыг хоёр талаараа тус бүр 15 удаа 3 давталттайгаар хийгээрэй.

5. Тааз нарийсгах дасгал. Хажуу тийшээ харж хэвтэн өвдгөө бага зэрэг нугална, өвдгөө газраас өргөлгүй, харин өсгий дээшээ өргөсөн байрлалтай эхэлнэ.

1-рт хоёр өвдгөө салгаж онгойлгоно.

2-рт онгойлгосон хөлөө жийнэ.

3-рт буцаан цээж рүүгээ түлхэнэ. 4-рт хөлөө өвдөгөөрөө хаана. Ингээд 15 удаа давтаарай. Энэ дасгал зөвхөн гуяа гэлгүй өгзөг, таазанд үйлчилдэг үр дүнтэй дасгал юм шүү. Амжилт бүсгүйчүүдээ!

СЭТГЭГДЭЛ БИЧИХ