Сормуусаа урт, сайхан ургуулах аргууд

Өтгөн атлаа урт, хүн бүхний харааг булаах сайхан сормуустай болохыг хүсдэггүй хүн гэж үгүй. Бүсгүй хүнийг чимэх, үзэсгэлэнтэй сайхан харагдуулдаг гол хүчин зүйл болох сормуусаа та хэр их арчилж, ургалтанд нь анхаардаг вэ? Хүмүүс арьсаа өдөр бүр арчилж, хэрэгтэй гэх бүх амин дэмийг өгдөг атлаа сормуусыг орхигдуулдаг талтай. Иймд бүсгүйчүүддээ зориулан гэрийн нөхцөлд сормуусаа гайхалтай, урт болон өтгөн болгох хялбар аргуудыг танилцуулъя.

Вазелин түрх

Вазелин нь сормуусанд чийгшил өгч, ургах хурдыг нэмэгдүүлдэг юм. Та үүнийг унтахынхаа өмнө эсвэл өглөөдөө түрхээд бүхий л өдөржин байх боломжтой. Вазелинаа сайн тарааж, хурууныхаа өндгөөр эсвэл хөвөнтэй модоор түрхэж болно. Ингэснээр вазелин нь үр дүнгээ 3 долоо хоногийн дотор үзүүлж, таныг гайхршуулах болно. Гэхдээ нүд гэдэг хамгийн эмзэг эрхтэн тул та маш болгоомжтой байх хэрэгтэй.

Сормуус ургуулах тос бэлтгэх  

Та өөрөө ч сормуус ургуулах үр нөлөөтэй тосыг бэлтгэж болно. Үүнд:

  • Оливын тос, Е витамин, кастол тос зэргийг нэгтгэж бэлтгэнэ.
  • Бэлтгэсэн тосоо сормуусандаа багахан хэмжээтэйгээр түрхэх хэрэгтэй.

Орой бүр тосоо түрхэснээр сормуус өтгөрч, хурдацтай ургадаг байна.

Өндөг 

Өндөг нь В витаминаар баялаг тул үсний ургалтад онцгой үйлчилгээг үзүүлдэг. 1 ширхэг өндгөн дээр 1 амны халбага глицерин хийгээд хутгах хэрэгтэй. Ингээд бэлдсэн зуурмагаа сормуусны багсанд нааж, сормуусандаа жигд түрхэж өгнө. 15 минут болсны дараа хүйтэн усаар зайлж угаагаарай. 7 хоногт 3 удаагийн давтамжтай түрхэх боломжтой.

Сормуус ургуулагч серум 

Гадуур худалдаалагдах сормуус ургуулагч серум нь хэдхэн долоо хоногийн дотор таны сормуусыг уртасгах аж. Тус бүтээгдэхүүний орцонд олон төрлийн витамин, алоё, пептид зэргийг агуулсан байдаг тул сормуусанд тань онцгой сайнаар нөлөө үзүүлдэг. Хамгийн гол нь та ямар брэнд, компани, хаана үйлдвэрлэсэн болохыг нь судлах хэрэгтэй юм.

Хоолоо тохируулах 

Сормуусаа ургуулахын тулд та тохирсон хоолыг идэж байх хэрэгтэй. Ялангуяа витамин В-ээр баялаг хүнсийг сонгож хэрэглэх нь үр дүнтэй байдаг. Иймд та элэг, салмон загас, лууван, гадил, өндөг, мөөг зэрэг хүнсийг түлхүү хэрэглэж байгаарай. Мөн үсний ургалтанд сайнаар нөлөөлөх байцаа, өргөст хэмх, олив, шар айраг, будаа зэргийг ч тогтмол идэж байх нь итгэмээргүй үр дүнд хүргэнэ.

Сормуусны пример 

Бид сормуусаа өдөр тутамдаа будаж урт харагдуулдаг билээ. Гэвч энэ нь бидний нүд болон сормуусыг бага хэмжээгээр ч болов гэмтээж байдгыг та мэдэх үү? Тиймээс сормуусны примерийг будагныхаа дор түрхэж нүдээ хамгаалах хэрэгтэй. Үүнээс гадна пример нь сормуусыг ургуулах үйлчилгээтэй байдаг юм.

Сормуусны будаг хэрэглэх 

Тогтмол сормуусны будаг ашигласнаар сормуус ургаж, бэхжин төлждөг. Гэвч танд сормуусны будаг ашиглах, сонгохдоо анхаарах хэрэгтэй хэдэн зүйлсийг дуулгая.

  • Хэрвээ та харшилтай бол сормуусны будаг авахдаа орц найрлагийг нь судлах хэрэгтэй.
  • Хүнтэй битгий сормуусны будгаа хуваалц. Учир нь үүгээр дамжиж олон тооны нян бактер дамжиж байдаг.
  • Усны хамгаалалттай сормуусны будаг нь энгийн будгийг бодвол нүдэнд үзүүлэх эрсдэл, хор нөлөө их байдаг юм.
  • Орой унтаж амрахдаа нүдний будгаа тусгай цэвэрлэгчээр цэвэрлэж байгаарай.
  • Хэрэв нүдээ өвдсөн үед сормуусны будгаа ашигласан бол ахин ашиглах хэрэггүй. Учир нь сормуусны будганд тань өнөөх өвчний бактериуд хэдийн үүрлэчихсэн байгаа юм.

Сормуус дэрвийлгэгч бүү ашигла 

Сормуусаа аль болох илүү урт харагдуулахын тулд сормуус дэрвий

Сормуусаа самнах 

Витамин Е болон багахан оливийн тосыг шингээн, сормуусаа зориулалтын сойзон багсаар самнаж байх нь чухал. Мөн дууссан сормуусны будагны саванд Е витамин, вазелин, оливийн тосны аль нэгээс хийж, өдөр тутамдаа түрхэж, сайтар самнаж байгаарай.

Нүдэндээ иллэг хийх 

Нүдэндээ тойрог хэлбэрээр иллэг хийж, сормуусыг сайтар дарж өгөх нь ургалтыг сайжруулдаг байна. Та өдөр бүр нүдэндээ 5-10 минут иллэг хийж өгснөөр удалгүй үр дүнг нь мэдрэх болно. Үүнээс гадна өглөө бүр өлөн шүлсээрээ сормуусаа чийглэх нь хурдан ургуулдаг билээ.

 

Сормуусаа тодруулж өгөх  

Сормуусаа будсаны дараа улам бүр тодруулж өгөхийн тулд нүдний харандааг ашиглаж, нүдний дотор талыг будна. Энэ нь таны нүд, сормуусыг өтгөн харагдуулах шидтэй билээ.

Контур зурах

Үүний дараа нүдэндээ контур зурж нүдээ тодотгоорой. Том алаг нүд нь сормуусыг урт, өтгөн, дэрвэгэр харагдуулдаг тул сормуусыг контураас ялгаж ойлгож хэрхэвч болохгүй.

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ