Сонирхолтой сэтгэлзүйн 20 баримт

1. 16-28 насандаа бий болгосон нөхөрлөл илүү бат бөх, удаан үргэлжилдэг.

2. Эрчүүд сөөнгө, бүдүүн хоолойтой эмэгтэйчүүдэд илүү татагдах хандлагатай байдаг гэнэ. Эрчүүдийн хувьд ийм эмэгтэйчүүд өөртөө илүү итгэлтэй харагддаг байна.

3. Эмэгтэйчүүдийн нууц хадгалах дундаж хугацаа 47 цаг 15 минут.

4. Хүнд хэцүү амьдралтай, зовлон их үзсэн хүмүүс бусдыг бодвол илүү сайн зөвлөгч байдаг.

5. Сайн найзууд гэрлэх нь бат бөх, тогтвортой гэр бүлийг бий болгодог бөгөөд салах эрсдэл 70 хувиар буурдаг.

6. Хэт ганцаардах нь өдөрт 15 ширхэг тамхи татсантай тэнцэх хэмжээний хор хөнөөлтэй.

7. Оюунлаг хүмүүс хурдан сэтгэдэг ч бичгийн хэв нь эмх замбараагүй байдаг.

8. Анхны болзоон дээрээ тухайн хүнийг сайн мэдье гэвэл зөөгчтэй хэрхэн харилцаж байгааг нь ажигла

9. Эмэгтэйчүүд өвчин эмгэгийг эрчүүдээс хоёр дахин илүү эмзэг хүлээж авдаг гэнэ.  Гэвч өвчнийг тэсвэрлэх чадвар нь хоёр дахин илүү байдаг аж.

10. Дууг өндөр давтамжтай сонсох тусам илүү тайвширч, аз жаргалтай болдог.

11. Хэрэв нойр чинь хүрэхгүй байвал үзэг, цаас ав. Ямар нэгэн зүйл бичиж эхлэхэд л нойр чинь хүрнэ.

12. Өглөөний мэнд, сайхан амраарай гэх зэрэг мессэж нь аз жаргалыг хариуцдаг тархины хэсгийг идэвхжүүлдэг.

13. Өөрийгөө айлгасан зүйл хийвэл илүү баяр хөөртэй болдог байна.

14. Бусдыг аз жаргалтай болгохын төлөө явдаг хүмүүс эцэстээ ганцаараа үлдэх нь элбэг.

15. Аз жаргалтай байх тусам унтаж амрах цагаа багасгах боломжтой.

16. Хайртай хүнийхээ гараас барьвал өвчин мэдрэх нь багасдаг.

17. Ухаантай хүмүүсийг бодвол алтан дунджууд олон найзтай байдаг. Ухаантай байх тусам аливаа зүйлийг шилж сонгох нь олонтаа.

18. Олон эмэгтэй найзтай эр хүн сайхан зантай байдаг.

19. Үр дүнтэй аялах нь оюуны үйл ажиллагааг дэмждэг бөгөөд зүрхний өвчин тусах эрсдлийг бууруулдаг.

20. Хүнд урам зориг хайрладаг хүн бусдаас илүү сэтгэл татам харагддаг.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ