Сайн тосыг хэрхэн сонгох вэ?

Тос гэдэг маань зөв сонгож хэрэглэвэл арьсанд ч, Эрүүл мэндэд ч ашигтай.
Тос хэрэглэвэл таргална, жин барих явцад тос хэрэглэж болохгүй гэж бодогдож байна уу?
Энэ бодол бол эндүүрэл шүү.

Сайн тос гэдэг маань сайхан арьстай байх, эрүүл чийрэг байхад ач тустай . Түүнчлэн жин барихад хүртэл нөлөө үзүүлдэг байна. Тосны чанар нь авч буй өөхнөөсөө шалтгаалдаг. Амьтны гаралтай хүнсэнд элбэг агуулагддаг тосыг ханаагүй өөх тос гэнэ. Үхрийн мах , гахайн мах , цөцгийн тос, үнээний сүү зэрэгт их хэмжээгээр байдаг тосыг амьтны гаралтай тос, ургамалын тос болон загасан төрлийн бүтээгдэхүүнд агуулагддаг тосыг ханасан тос гэх ба загас ,ургамалаас гаргаж авдаг. Амьтны гаралтай өөх тос нь хүний биенд байхгүй байж болдоггүй байна. Хүний биенд огт өөх байхгүй бол амьдрах боломжгүй болдог. Тэгэхлээр өөхний “Чанар” гэдэг зүйл маш чухал.

Транс өөх тос ихээр агуулсан амттан, зайрмаг, түргэн хоолны газрын бүтээгдэхүүнүүд, шарсан төмс зэрэг нь эрүүл мэндэд ч, арьсанд ч муу нөлөө үзүүлдэг байна. Бидэнд хэрэгтэй өөх тос бол чанар сайтай үхэр гахайн махнаас авах амьтны гаралтай тос юм. Гэвч амьтны гаралтай өөх тосыг хэтрүүлж хэрэглэж болохгүй. Учир нь амьтны гаралтай өөх тосыг энерги зарцуулж шатаахгүй бол биед хуримтлагдаж таргалах, өвчлөхийн үндэс болдог. Орчин үед бид бүхэн амьтны гаралтай өөх тосыг хэтрүүлэн хэрэглэж, хөдөлгөөн багатай, жимс хүнсний ногооны хэрэглээ багатай байгаагийн улмаас таргалалт, өвчлөлтөнд нэрвэгдээд байна.

Ургамал загасан төрлийн бүтээгдэхүүнээс гаралтай тосыг омега 3 , омега 6, омега 9 гэж гурав ангилдаг. Омега 3 биеийн бодисын солилцоог сайжруулж өөхийг шатаах үйлчилгээтэй. Турахад чухал үүрэгтэй. Үүнээс гадна өтгөн хаталт, ходоодны шархлааны үед хэрэглэхэд үр дүнтэй. Иймээс сайхан арьстай байхад чухал үүрэгтэй юм. Бидний бие махбодь омега 3-ыг үйлдвэрлэж чаддаггүй. Иймд амаар дамжуулан авахаас өөр аргагүй юм.

Омега 6 нь бидний өдөр тутам хэрэглэж буй тосонд их хэмжээгээр агуулагддаг. (Ингэхэд таны хөргөгчинд байгаа тос чинь омега 6 байх нь) Хэтрүүлэн хэрэглэх юм бол таргалах, бие хүндрэх, алерги өгөх үндэс болдог тул анхаарах хэрэгтэй.

Омега 9 агуулагдсан тос нь судас цэвэрлэх, холестрин бууруулах агууламж өндөртэй тос юм. Бидний эрүүл мэндэд тустай, мөн арьсыг цэвэр сайхан болгох ач холбогдолтой.

Ингэхээр идэж буй хоол хүнсээ үргэлж анхаарч хянаж занших нь чухал байна.
• Чанар сайтай, амьтны гаралтай өөх тос хэрэглэж чадаж байна уу?
• Хэтрүүлэн хэрэглэж байна уу?
• Транс өөх тос агуулагдсан амттан хэтрүүлэн хэрэглэж байна уу?
• Шинэхэн жимс хүнсний ногоо хангалттай хэрэглэж чадаж байна уу?

Хэрвээ хэрэглэж чадахгүй байвал хүнсний нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэж байна уу?
Омега 6 ийн тос хэтрүүлэн хэрэглэж байна уу?
Омега 3, Омега 9 ийн тос хэрэглэж чадаж байна уу?
Хооллох үедээ тосны тухай мэдлэгтэй байж анхааралтай хэрэглэх юм бол сайхан арьстай, эрүүл чийрэг байх түлхүүрээ гартаа атгаж чадах юм байна.

Иймээс сайн тос сонгож хэрэглэж байгаарай.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ