Нүүрээ угаахдаа гаргадаг таван алдаа

Арьс арчилгааны хамгийн энгийн алхамыг та нүүрээ угаах гэж боддог бол том эндүүрч байна. Хэрэв та нүүрээ буруу бүтээгдэхүүнээр, буруу угаавал арьсанд маш сөрөг нөлөөтэй. Энэ мэтчилэн хүний нүүрээ угаахдаа гаргадаг түгээмэл таван алдааг elleuk.com сайт нийтэлжээ.

Нүүр угаагчаа буруу сонгох 

l2nkrndi4lugvn6cuc1rou54c_b

Нүүр угаагч нь тухайн зориулагдсан арьсныхаа онцлогоос хамаараад өөр хоорондоо харилцан адилгүй найрлагатай бүтээгдсэн байдаг. Жишээлбэл: Хэрэв та тослог эсвэл холимог арьстай бол гелин угаагчийг харин хуурай арьстай бол кремэн эсвэл чийгшүүлэх үйлчилгээтэй угаагч шингэн сонгож хэрэглэх нь зүйтэй юм.

Угаах арга барилаа өөрчлөх 

2r527b850eo3dg7dls3ku4et7r_b

Та нүүр угаагчаа нүүрэндээ түрхсэн даруйдаа угаадаг бол энэ нь тун буруу. Гелин болон хөөсөн угаагч минут орчим хугацаа өнгөрсний дараагаас үйлчилж эхэлдэг учир уг бүтээгдэхүүнийг та нүүрэндээ ойролцоогоор 1 минут иллэг хийсний дараа хэрэглэж дадах хэрэгтэй. Харин та кремэн угаагч хэрэглэдэг бол иллэг хийх хугацаагаа 2-5 минут болгох нь илүү үр дүнтэй бөгөөд таны арьсан дээрх илүүдэл бохирдол сайтар цэвэрлэгдэх аж.

Нүүр угаагч хөөсмөгийг ойр ойрхон солих 

51qnleob9b6trn77r5fvd0ibsh_b

Нүүрээ тусгай хөөсмөгийн тусламжтай угаадаг бүсгүйчүүд цөөнгүй байдаг. Тэгвэл тэр хүмүүст хандаж сануулахад аль болох нэг хөөсмөгийг удаан хэрэглэхгүй бай. Учир нь солилгүй удсан хөөсмөгт бактери хуримтлагдан улмаар арьсан дээр элдэв зүйл гарахын эх үүсвэр болдог.

Усны температурыг өөрчлөх 

105lg96sas0q872gfcj7kh260v_b

Та нүүрээ хэт халуун усаар угаадаг бол энэ нь буруу юм. Халуун ус нь арьсыг хуурайшуулж улмаар уян хатан, толигор байдлыг нь алдагдуулдаг учир та нүүрээ дөнгөж бүлээн усаар угааж хэвших хэрэгтэй.

Чанга дарж нүүрээ арчих 

2sts1utctdsog9c6vu13q6vqoe_b

Нүүрээ арчихдаа та алчуураараа хөнгөхөн дарж усыг нь шингээх байдлаар арчих нь зүйтэй юм.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ