Нүүрээрээ амархан турах 3 энгийн арга

Эрүүл хооллолт, дасгал хөдөлгөөн, нүүр будалт 3-ыг ашиглаж хэрхэн нүүрээ зөв төрхтэй байлгах талаар та бүхэндээ доорх зөвлөгөөг хүргье.

Эхний ээлжинд та үнэхээр нүүрээ тарган байна уу эсвэл хавантаад байна уу гэдгийг анзаарах хэрэгтэй. Нүүр нь нойр дутуу, давс ихтэй хоол хүнс хэрэглэх, согтууруулах ундаа хэрэглэх мөн дасгал хөдөлгөөн дутуу байснаас болж хавгандаг байна. Тэгэхээр та хаван буулгах арга хэмжээ /мөсөөр орой унтахдаа нүүрээ арчиж байх 7хоногт 3-4 удаа/ авч байх хэрэгтэй юм.

Мөн та босоо үе болон сууж байх үедээ нуруу цэх биш бөгтийсөн байдалтай байдаг бол энэ нь мөн нүүрний хэлбэрт нөлөөлдөг/давхар эрүү гарах/ байна. Нуруу тэгш байх зөв байрлал нь мөр эгцхэн, толгой болон эрүү налалттай, хүмүүс яг нүдний чиглэлд харагдаж байхаар амьсгалаа чөлөөтэй гүнзгий авч чадаж байвал та санаа зоволтгүй. Харин эсрэгээрэй байвал та эмчид хандан физик эмчилгээ бага дээр нь хийлгэх хэрэгтэй шүү.

Эрүүл хооллох. Та өөрийн өндөр, нас, хүйснээсээ хамаараад илчлэгийн хэмжээгээ тохируулж хэрэглэж байх хэрэгтэй юм. Орон орны хүмүүсийн биеийн онцлогт тохирсон илчлэгийн хэмжээ гэж байдаг тул та эмчээс өөрийн биеийн онцлогт тохирох илчлэгийн хэмжээг асууж хоол хүнсээ тохируулан хэрэглэж байгаарай.

Нүүрний дасгал хийх. Хүний нүүрэнд 50 гаруй булчин байдаг байна. Турах дасгал хийхэд ерөнхий масс жингээс хасагдах хэдийч огцом жин хаяж эхлэхэд нүүрэнд үрчлээс үүсэж, арьс унжиж эхлэдэг байна. Тэхээр яг зориулалтын дасгалыг хоолны дэглэмтэй хослуулж чадвал нүүр нь зөв хэлбэртэй турах юм.

Ж/нь: Иогийн дасгал хийх нь таны хацрын булчингуудыг чангалахаас гадна залуужуулах болно.

Мөн та X ба O  дасгалыг туршаад үзээрэй. Өдөрт хэдэнч удаа хийж болно.

Бохь зажилах нь хүртэл нүүрний булчинг ажиллуулдаг тул та сахаргүй бохь зажилангаа нүүрээ ч турааж болох нь байна шүү.

Зөвхөн X үсгийн дасгал бас байна. X гэж хэлээд хэдэн сек барина үүнийгээ 30 давталттайгаар өдрийн 3 удаа хийж байх.

Сүүлийн зөвлөгөө бол сүүлийн үед нүүр будалт үнэхээр гоо сайхны өндөр түвшинд урлаг болтлоо хөгжиж байгаа билээ. Нүүрийг нарийхан туранхай харагдуулах хялбар арга бол зөв будаж сурах юм. Доорх зурагаас хэрхэн будахыг хараад аваарай охидоо.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ