Нүүрний иог хийж болдог гэвэл итгэх үү?

Эдгээр дасгалуудыг хийснээр давхар эрүү арилж, нүүрний булчингаа чангалж  үрчлээнээс сэргийлэх боломжтой. Нүүрний йогийн дасгалууд нь гоо сайхны хагалгаа хийлгэсэнтэй ижил үр дүнд хүргэдэг.
Хэлээ сунгах
 Амаа сайн ангайгаад хэлээ урт сунгана. Аль болох эрүүндээ хүрэхийг эрмэлзэх хэрэгтэй бөгөөд энэ байдлаа 10 секунд барина.
 
Толгойгоо өргөх
 Орноосоо толгойгоо унжуулж хэвтээд дээш өргөнө. Энэ үед мөр орноосоо салж болохгүй гэдгийг анхаараарай. Толгойгоо өргөхдөө бүх биеэ харахыг хичээнэ. Энэ байдлаа мөн 10 секунд барина.
 
Тааз үнсэх
 Нуруугаа тэгш зогсоод /суусан ч болно/ таазыг үнсэх мэт урагш тэмүүлнэ. Энэ байдлаа 10 секунд барина.
 
Толгойгоо эргүүлэх
Нуруу болон мөрөө хөдөлгөөнгүй тэгш байлгах бөгөөд цэх сууна. Одоо толгойгоо тойрог үүсгэх маягаар зөөлөн эргүүлнэ. Толгойгоо  аль болох мөр болон цээжиндээ хүргэхийг эрмэлзэх хэрэгтэй.
 
Эрүүний дасгал
 Нуруугаа цэх зогсоно /суусан ч болно/ Амаа сайн жимийгээд зажлах мэт хөдөлгөөн хийнэ. Энэ үед хамраараа жигд удаан амьсгална. Хоёр дахь удаа амьсгаа авсаад гаргахдаа амаа аль болох томоор ангайж хэлээ доод шүднийхээ урдуур хийгээд “ааа” авиа гартал хүчтэй гаргана.
 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ