Нүүрний арьсанд огт хүргэж болохгүй 9 зүйл

1. Үсний лак

5m6skbgsf2rkst4tcnoj7vlej6

Үсний хэлбэрээ хадгалахын тулд лак цацахдаа нүүр рүүгээ цацахаас болгоомжлох хэрэгтэй. Үсний лак нь чийг болон спиртийн найрлагатай тул арьсыг хуурайшуулж маш амархан үрчлээтүүлдэг.

2. Хөлсний үнэр дарагч

21bfa05727b5ctkflhgbubligm

Суганы хөлсийг хатаадаг үйлчилгээтэй учир нүүрэнд түрхвэл юу болохыг төсөөлөөд үзэх хэрэгтэй. Нүүрний арьс бараг шууд хайлсан юм шиг унжиж эхэлдэг.

3. Үсний будаг

3el43hptelmeb9p3lougubjp5n

Үсний будаг нь хортой химийн найрлагатай байдаг тул нүүр гэлтгүй бусад арьсандаа хүргэхгүй байх хэрэгтэй. Ялангуяа нүд, зовхины арьсанд хүргэж болохгүй. Арьсыг цочроож түлэх аюултай.

4. Шампунь

6std5poq5nerafginpbd5nslmk

Шампунь нь үсний хир, тослог зэргийг цэвэрлэх зориулалттай үйлдвэрлэгдсэн. Харин арьсны эмзэг молекулд зориулагдаагүй учир нүүрээ угаах юм бол хуурайшиж холцруутна.

5. Үсний тос

isj294pftt7u9mg3svr9uc8h6

“Тос” гэдэг үг нь үсэнд зориулснаас бус нүүрний арьсанд түрхэж болно гэсэн үг биш. Үнэртүүлэгч бодис агуулдаг тул нүүрний арьсыг цочроож үрэвсүүлнэ.

6. Биеийн тос

3t2rsi2lnd6imq16bddjvtgfrq

Биеийн арьс, нүүрний арьс хоёрын бүтэц өөр байдаг. Биеийн тос нь өтгөн, үнэртүүлэгчтэй байдаг учир арьсыг цочроож үрэвсүүлэн амархан хөгшрүүлдэг байна.

7. Хөлийн крем

5kcrm2niu60vku27oub39qvtad

Эрүүл ухаантай хүн хөлийн тос нүүрэндээ түрхэхийг хүсэхгүй болов уу. Нүүрний тос нь дууссан хүмүүс ганц удаа гээд нүүрэндээ түрхэх тохиолдол байдаг. Хөлний эвэршсэн арьсыг гуужуулах үйлчилгээтэй химийн олон төрлийн найрлагатай тул нүүрний арьсанд огт хүргэж болохгүй.

8. Хумсны лак

3efv905rb3dn1ikos88bjlilmp

Халловений баяраар ч юм уу багтай үдэшлэгт орох гэж байгаа зарим хүмүүсийн толгойд хумсны будаг орж ирдэг. Энэ бол зөвхөн хумс будахад зориулагдсан тул (Хумсны лакыг өөрөөр ашиглах аргууд ) нүүрний арьсанд түрхэж болох талаар мартсан нь дээр. Хумсны лакны молекулууд арьсыг гэмтээнэ.

9. Майонез

Майонез ашиглан гар аргаар ҮС ЧИЙГШҮҮЛЭГЧ маск хийх тухай зөвлөгөө байдаг. Гэхдээ нүүрний арьсанд түрхэж болохгүй. Майонез нь арьсны нүхийг бөглөж, амьсгалах аргагүй болгодог.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ