Нүүрийг илүү жижиг харагдуулдаг будалтын 6 арга!

Царайны зөв хэлбэртэй бүсгүйчүүдэд атаархаж байна уу? Санаа зоволтгүй! Бид чамд чиний нүүрний бүх давуу талуудыг тодруулж, сул талуудыг бүдгэрүүлэх энгийн аргуудыг дараах хэсэгт заах болно.

 

ЧАМД ДАРААХ ЗҮЙЛС ХЭРЭГ БОЛНО:

Тослог гялгарыг дарагч шингэн энгэсэг эсвэл наранд борлосон мэт харагдуулагч энгэсэг
Гэрэлтүүлэгч
Багс (энгэсгийг зөв тараах шиг чухал зүйл үгүй!)

Хөмсөг хэлбэржүүлэгч цуглуулга эсвэл өтгөрүүлэгч сормуусны будаг

1. ШАНААГАА ТОДРУУЛ
Томхон багсаар өөрийн арьснаас хоёр өнгөөр бараан өнгийн тослог гялгарыг дарагч шингэн энгэсэг эсвэл наранд борлосон мэт харагдуулагч бүтээгдэхүүн аваад шанааны доогуур хацрын дунд хэсгээс чих хүртэл судал тавиарай. Судлыг маш сайн тараагаад хацрын товгор хэсэгт гэрэлтүүлэгч түрхээрэй.
2. ТОД ХЭЛБЭР
Томхон багсаар наранд борлосон мэт харагдуулагч бүтээгдэхүүнээс аваад шанааны дагуу судал зурж царайгаа илүү тод хэлбэртэй харагдуулаарай. Арай бараан өнгийг эрүүн доор түрхээд хүзүү рүүгээ чийглүүлэн тараагаарай. Ингэснээр энэ хэсэг илүү гүн харагдах болно.
3. ХАМРАА НАРИЙХАН /ТЭГШ/ ХАРАГДУУЛАХ
Хамрыг илүү нарийхан/тэгш хэлбэртэй харагдуулахын тулд бараан өнгийн хуурай эсвэл шингэн энгэсгээр хамрын хоёр талыг будаарай. Дараа нь гэрэлтүүлэгч бүтээгдэхүүнийг хамрын дунд хэсэгт түрхээрэй.  Нүүр будалтын багсаар сайтар тараагаарай. Ердөө л хэдхэн секундын дотор чиний хамар илүү нарийн (босоо) тэгш харагдах боллоо.
4. ГЭРЭЛТҮҮЛЭХЦарайныхаа дунд хэсгийг илүү нарийхан харагдуулахын тулд дараах хэсгүүдэд гэрэлтүүлэгч түрхээрэй: хамрын нуруу, хөмсөг доор, эрүүний дунд хэсэг ба уруулын дээд хонхорхой.

5. ХӨМСГӨӨ ТОДРУУЛАХ
Дугуй царайг өтгөн хөмсөг төгс харагдуулдаг. Хэрвээ чи шингэн хөмсөгтэй бол хөмсөг хэлбэржүүлэгч бүтээгдэхүүнээр хөмсөгтөө нум зураад,  илүү өтгөн харагдуулах будалт хийж анхаарлыг нүдэн дээр төвлөрүүлж болно.

6. НҮДИЙГ ТОДРУУЛАХ
Бараан өнгийн уруулын будаг уруулыг илүү нимгэн, царайг илүү том харагдуулдаг. Харин тод нүд будалт энэ байдлыг засна. Нүдийг тодруулах шилдэг арга бол хүрээлэгч болон өтгөрүүлэгч сормуусны будаг юм (жишээ нь, The ONE сормуусны будаг).

СЭТГЭГДЭЛ БИЧИХ