Нянгаас хамгаалах долоон шилдэг арга

Та өөрийгөө болон гэр бүлээ болзошгүй өвчин эмгэгээс сэргийлэхийн тулд нянгаас сайтар хамгаалах хэрэгтэй. Үүний тулд дараах долоон чухал зарчимыг мөрдөөрөй.

Гараа тогтмол угаа

Хүүхэддээ гэртээ орж ирээд болон хоол хүнсний зүйл идэхийн өмнө, бие засах өрөөнд орсны дараа, гэрийн тэжээвэр амьтдад хүрсний дараа, тоглосны дараа гараа тогтмол угааж байхыг зааж хэвшүүлээрэй.

Цэвэрлэгээний бодисуудыг битгий хэмнэ

Гараа зөв угаах нь чухал. Гараа сайтар савандаж 20 секундын турш угаах нь гарт байсан нянг хангалттай хэмжээгээр бууруулж чаддаг байна. Нянгийн эсрэг үйлчилгээтэй саван, гар ариутгагч зэргийг хэт хэмнэх нь харин ч сөрөг үр дагавартай байж болохыг санаарай.

Гар ариутгагч авч яв

Зориулалтын савтай гар ариутгагч уусмалыг салхинд гарах, гадуур хооллох, биеийн тамираар хичээллэх зэрэг гараа угаах боломжгүй байж магадгүй нөхцөлд байнга авч яваарай. Гар ариутгагч уусмалыг гарын бүх хэсэгтээ жигд түрхэж зааврын дагуу хэрэглээрэй.

Хамгийн аюултай нянгуудыг устга

Хоолны махаа хэрчихэд хэрэглэсэн махны мод, хутга зэргийг тос арилгагч уусмалтай халуун усанд сайтар угаах ба халдваргүйжүүлэгч уусмалаар шүршиж ариутгаж шаардлагатай. Кампилобактер, салмонелла болон E. coli зэрэг бактерууд болон бусад хүний эрүүл мэндэд онц аюултай нянгууд ихэвчлэн түүхий, шүүрхий маханд агуулагдаж байдаг. Мөн мах хэрчдэг мод болон хутгыг бусад үед хэрэглэдэг зүйлсээс тусад нь байлгаарай.

Гараа эсгэвэл боолт хий

Хэрэв гараа багахан ч гэсэн эсгэж гэмтээвэл сайтар савандаж угаасны дараа нянгийн эсрэг үйлчилгээтэй түрхлэг түрхэж боогоорой. Шархаа бүрэн эдгэртэл боолтоо өдөр бүр сольж байх хэрэгтэй.

Дархлаажуулалтанд хамрагд

Хүүхдээ цаг тухай бүрт нь дархлаажуулалтанд хамруулаарай. Мөн ханиад дэгдэлт хэлбэрээр гардаг улирлуудад ханиадны вакцин хийлгэж болно. Дархлаажуулалт хийлгэсэн хүмүүс ханиад болон бусад өвчнөөр өвдөх магадлал багатай байдаг тул өөрөө хүрэхгүйгээс гадна гэр бүлийн бусад гишүүддээ авч ирж халдаахгүй сайн талтай

Гэрээ цэвэрлэ

Хэрэв танай гэр бүлээс хэн нэг нь өвдвөл хаалганы бариул, телевизийн удирдлага, тоглоом болон хүүхэд хүрдэг бусад эд зүйлийг сайтар арчиж цэвэрлээрэй. Гэр ахуйн цэвэрлэгч уусмал хэрэглэж болохоос гадна өөрөө дөрвөн аяга орчим усан дээр нэг халбага цайруулагч хийж уусмал бэлдэн хэрэглэж болно.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ