Нас бол тоо гэдгийн тод жишээ.

Эдгээр халуухан эрчүүд таны хөгшрөлтийн тухай бодлыг хага зохих болно.

Нас бол үнэхээр тоо юм гэдгийг доорх 50 насыг даваад явж буй эрчүүд маань үнэхээр харуулж чадаж байна.

  1. Philippe Dumas, 60 настай Өнгөрсөн жил, Филипп түүний гадаад төрх байдалдаа өөрчлөлт оруулахаар шийдэж сахал ургуулсан нь түүний эргэн тойрны хүмүүсд нь үнэхээр их таалагдсан байна. Тэрээр удахгүй загварын ажилд хүч үзэхээр шийдэж энэхүү санаа нь ч тун амжилттай болжээ.
  2. Anthony Varrecchia,  53 настай мөнгөн үстэй хүдэр эр маань Нью-Йорк хотод амьдардаг. Тэрээр загвар өмсөгч, эрүүл амьдралын хэв маяг, тогтмол дасгал хөдөлгөөнийг дэмждэг нэгэн юм.
  3. Gianluca Vacchi , 50 настай. Энэхүү цогтой Итали эрийн  шилдэг бүжгийн ур чадвар нь интернетийг байлдан дагуулсан байна. Жанлука нь амжилттай бизнесмэн түүний амьдралын шавхагдашгүй эрч хүч нь дэлхий даяар гайхуулагдаж байна.
  4. Aiden Brady, 50 настай. Энэ жүжигчин, зохиолч маань 1, 2 жилийн өмнөөс л загварын карераа эхлүүлсэн боловч аль хэдийнэ кино зураг авалт, загварын шоу зохион байгуулдагаараа дэлхийн загварын салбарт нэртэй нэгэн болж чадсан байна.
  5. Eric Rutherford, 49 настай.Эрик Том сэтгүүлийн редактор, өндөр эрэлттэй загвар өмсөгч, мөн Холливудад үйл явдал зохион байгуулагч хийдэг юм. Тэрээр эдгээрийг хэрхэн амжуулдаг байна аа үнэхээр гайхмаар биш гэж үү.
  6. Alessandro Manfredini, 48 настай. Энэ ер бусын Итали эр маань ойн байгаль хамгаалагчийн хэв маягийг батлан харуулахаар шийдсэн юм. Мөн түүний цагаан сахал нь ихэнх хүмүүст бага зэрэг хуучны гэсэн анхаарал хандуулахад хүргэдэг байна. Алессандро одоо ч загварын гэрээ байгуулж зар сурталчилгааны саналд дарагдсаар байгаа аж.
  7. Deshun Wang 80 настай. БНХАУ-ын жүжигчин тэрбээр загварын салбарыг туршиж үзэхийг хүсэж олон жилийн өмнө шийдсэн байна. Тэрээр БНХАУ-ын загварын долоо хоногт оролцсон үед  зочин нэг бүрийн бахархалыг хүртжээ. Түүний дебютын дараа Deshun Ван нь  “БНХАУ-ын хамгийн халуухан өвөө” гэж нэрлэгдэх болсон байна.
  8. Irvin Randle 58 настай. Энэ эрхэм маань дур булаам харагдахад нас нөлөөлдөггүй гэдгийг амьдрал дээр харуулж буй эр юм. Irvin биеийн тамирын зааланд өнждөг,  сайхан  хувцасладаг мөн сургуулийн багш юм байна. Түүний эмэгтэй хүнд хэр их анхаарал халамж тавьдагийг төсөөлөхөд тийм ч хэцүү биш гэдэг нь харагдаж байна.
  9. Ron Jack Foley, 50 настай. Торонтогийн энэ царайлаг эр зөвхөн гайхамшигтай сахалтай төдийгүй зурган дээр гайхалтай гардаг нэгэн билээ. Тэрээр өөрийн чөлөөт цагаа гэр бүлийхэнтэйгээ өнгөрөөхийг илүүд үздэг байна.
  10. Shan Michael Hefley, 54 настай. Нэг өдөр Шан түүний биеийн галбир болон эрүүл мэндийн байдлыг сайжруулах цаг болсон гэж үзсэн байна. Тэрээр дараа нь бүгдэд танигдахын аргагүй өөрийгөө өөрчилж, одоо тэрээр дэлхий даяар бусдад урам зориг бэлэглэгч үлгэр жишээ нэгэн болжээ. Эх сурвалж: Brightside.me

СЭТГЭГДЭЛ БИЧИХ