Миний ертөнц: Энхрий нандин бөгөөд язгууртанлаг эмэгтэй

Энхрий, ялдамхан хэрнээ шулуухан шударга… Түүний ертөнцийг бусад хүн өөлж, эсвэл нухчин дарж чадахгүй. Тэр өөрөө өөрийнхөө ертөнцийг хэн ч нурааж чадахааргүй бат бөх бас дур булаамаар бүтээсэн. Тавтай морил! Түүнийг Амина гэдэг.

17

Төрийн шагналт , ардын зураач Ү.Ядамсүрэн гуайн нэрэмжит дүрслэх урлаг дизайны “Анима” сургуульд багшилж буй энэ бүсгүй урлаг судлаач мэргэжилтэй.

8

Амина олон янзын урсгал, шинэ шинэ хамтлаг дуучдыг сонсохдоо үргэлж нээлттэй байдаг ч сонгодог хөгжмийг хэзээ ч уйдахгүй үргэлж сонсдог. Шопен , Чайковский , Шостакович нарт хамгийн дуртай. Мөн Эдит Пиаф, Фрэнк Синатра болон Адарсүрэн нарыг сонсож уярах дуртай адтай бүсгүй.

11

Сайхан хоол , сайхан ном, сайхан виноноос… Хором мөч бүрийг амьдралаас таашаал авч өнгөрүүлэхийг хичээдэг. Шинэ хүмүүстэй танилцаж, өөртөө шинэ ертөнц нээж сайхан яриа дэлгэх хамгийн дуртай.

18

Амина гүнжийн өрөөгөөр зочилцгооё!

13

Аминаг 3 настай байхад ээж аав нь шинэ байр худалдан авсан тухай баярт мэдээг дуулгажээ. Эмээ, ээжийнхээ ярьж өгдөг байсан хаан хатны тухай үлгэрээр төсөөлж гоёмсог гэрлийн бүрхүүлтэй, алтлаг том өрөөнд орно гэж итгэсэн бяцхан охиныг энгийн дөрвөлжин тавилгагүй байр угтахад анх удаа урам хугарах гэдгийг мэдэрсэн гэдэг.

15Тэр өдрөөс хойш бодит зүйл төсөөлөх гэж хичээдэг болсон ч багадаа уншдаг асан Ханс Христиан Андерсоны үлгэрүүдийн ертөнцийг бодит амьдралдаа авчрахыг нууцхан хүссээр байсан юм.

14

Эмэгтэйлэг нандин бөгөөд язгууртанлаг шинжийг агуулсан, түүнийг илэрхийлж чадах тийм л өрөө байгаасай гэж хүсч байв. Эмэгтэй хүн бүр л сэтгэл зүрхэндээ гүнж болохоор тэр биз ээ.

2

Амина 18 нас хүрэхэд ээж нь түүнд мөрөөдлийн өрөөг нь тохижуулж өгсөн юм. Яг л үлгэрийн ертөнц амилчихсан байсанд баярлаад бяцхан охин шиг уйлж орхив. Чин сэтгэлээсээ мөрөөдөж чадвал биелдэг гэдэг үнэн юм аа.

1

“Байгаа зүйлдээ сэтгэл хангалуун байж, хамгийн хэцүү үеийнхээ ч гэсэн сайн талыг нь олж харах хэрэгтэй. Бидний бие өвдөхөөр их зовиурлаж шаналдаг боловч энэ л үед бидний өр зөөлөрч бусдын зовлонг ойлгодог шүү дээ…” гэж хэлэхийг нь сонсвол гэнэн хонгор төрхөнд баймгүй ухаалаг юм.

5

Бүсгүй хүний хувьд шунаж мөрөөддөг зүйлээ хуваалцаач гэж асуухад “Нөхөртэйгөө хамтдаа бүхэл амьдралын жаргал зовлонг туулаад нэг өдөр зэрэг нас барахыг л сэтгэлээсээ хүсч бурхандаа залбирдаг”  гэж хариулсан юм. Энэ бүсгүйгээс л гарч болох шунал юм даа…

10

Энхрий нандин бөгөөд язгууртанлаг түүний ертөнцийг хэн ч хэзээ ч бүү нурааг ээ!

 

1 Сэтгэгдэл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ