“Миний ертөнц”-д морилж, шинэ ертөнцийг нээцгээ!

Бүсгүйчүүд ээ, “Монгол Хатад” сайтад маань шинэхэн булан нээгдэж байна. “Миний ертөнц” гэж нэрийдэх энэхүү булангийн зочин эмэгтэйчүүд өөрийн мөрөөдөл, өөрийн ертөнцөд юунаас ч илүү хүчтэй итгэж, бат зогсож чадах тийм л өвөрмөц, өөр өөрийн өнгө төрхтэй сонин, содон ертөнцүүд байх юм. Тэдний ертөнцөөр, тэдний мэдрэмжээр та хоромхон зуур ч болов аялаад өнгөрөөрэй.

Та ч бас тэдний адил өөрийнхөө хүсэл мөрөөдөл, эрхэм зорилгод үнэнч яваа юу? Эсвэл хаа нэгтээ хамгийн нандин мөрөөдлөө хүүхэд насны дэмий хийрхэл хэмээн булж орхиод, амьдралын нугачаанд нухлагдан сатаарч явна уу? Үгүй байгаасай гэж бид найдаж байна. Гэхдээ хэрвээ ТИЙМ бол танд хуучин тоостой хайрцгаа ухаж гаргаад, хайр татам өөрийн мэдрэмжүүдийг нэг нэгээр нь сэгсрэн  сэргээж, хайрлаж энхрийлэн өнгөлөхийг зөвлөмөөр байна. Гялалзуул, мөрөөдлөө өнгөл!

“Миний ертөнц”-д аялж, цоо шинэ ертөнцүүдээр зугаалцгаа. Мартсан мөрөөдлөө сэргээж, төсөөлж ч үзээгүй санаа сэдлийг өөртөө нээ. Шинэ ертөнцийн үүд хаалгыг өөртөө дэлгэ. Бүсгүй хүн таны амьдрал цорын ганц учраас нэг ч өдрийг бүү утга учиргүй өнгөрөө. Түүний оронд бүх л өдрийг аз жаргалтай байлга, байлгахын төлөө хичээ, байлгаж чадах өөрийнхөө ертөнцийг ол!

Миний ертөнц, таны ертөнц, тэдний ертөнц…. Үүдээ дэлгэж байна. Та ч бас өөрийн ертөнцөө бидэнд нээгээрэй!

    Монгол Хатад

СЭТГЭГДЭЛ БИЧИХ