Захидал: Нэг насны амьдралаа түүнээр л төсөөлж байтал…

Монгол Хатад сайтын хамт олон та бүхэндээ юуны түрүүнд мэнд хүргэе. Би уг нь өөрийн хувийн асуудлаар хэн нэгнээс зөвлөгөө авах нь зөв гэж боддоггүй л дээ. Гэтэл хүнд ийм хэцүү үе тохиолдож, бусдаас тусламж хүсэхээс өөр аргагүйд хүрэх үе гэж байдаг юм байна.

Би найз залуутайгаа танилцаад 7 жил болж байна. Тэр хүн миний араас хайртай, дуртай гэж гүйсээр аяндаа л түүнд дасчихсан. Тэр хүний миний хувьд бүх зүйлийн анхных байсан. Үерхэж нөхөрлөөд явж байхад яагаад ч юм гэрийнхэн, ялангуяа ээж их дургүй байдаг байлаа. Аргагүй л дээ, манай хүн гэрт орохоороо ерөөсөө аав, ээж хоёртой мэндлэхгүй. Дуугүй л суугаад байна. Ер нь тэр хүнээр ирээдүйн тухай бодлыг нь, мөрөөдлийг нь хэлүүлнэ гэдэг маш амаргүй.

Дараа нь тэр цэрэг болж, хүний нутаг руу явлаа. 5 жилийн гэрээтэй учраас надад түүнийг хүлээж монголдоо суух хүсэл байсангүй. Би бас түүнтэй ойрхон өөр улс руу сурахаар явсан. Ингээд хамаагүй ойртсон болохоор би оюутны амралтаар түүн дээрээ очиж, өдөр шөнөгүй цахимаар харилцан 2 жил боллоо. Нэг удаа түүн дээр очоод, санамсаргүй чатыг нь үзсэнээс болж бөөн хэрүүл уруул болоод буцаж ирэв. Би үхтлээ уйлж, гомдож шаналсан ч тэр надаас уучлалт гуйсангүй. Худлаа ч хамаагүй уучлаарай гээд хэлчихсэнгүй. Харин би өөрийгөө дэмий хардсан гэж буруутгаад, өөрөө тэр хүнийг уучлаад, өөрөө эхлэж холбоо бариад харилцаагаа аварч үлдсэн.

Тэр хүн надад хааяа ямар ч шалтгаангүй уурладаг боллоо. Тэгээд тэр чигтээ алга болно. Гүрийгээд нэг сар, хоёр сар болоход ямар ч чимээ сураггүй адилхан гүрийнэ. Гэнэтхэн согтуу залгаад уйлж, дуулсан ч УУЧЛААРАЙ гэдэг үг амнаас нь даанч гараагүй. Гэхдээ л би нэгэнт түүнгүйгээр нэгэн насны амьдралаа төсөөлж чадахгүй болсон учраас ахиад л түүнийг уучлаад, хүлээж авсан. Арай гэж амралт болоод тэр наашаа ирсэн. Харин түүнтэй дотно харилцаанд орсны дараа бие минь өвдөж, доогуур хатгаж, цустай шээх боллоо. Гэхдээ би түүнд итгэсээр л байсан.

Гэтэл… Өнөөх дээр цагийн хэрүүлийн шалтгаан болсон чатаар харилцсан эмэгтэйг дэмий хардаагүй гэдгээ мэдсэн. Эмэгтэй хүний зөн совин худлаа хэлдэггүй гэдгийг даанч хожуу ойлголоо. Ойрхон хотод байдаг тэр хүүхэнтэй найз залуу минь явалддаг болоод удаж байгааг олж мэдээд зүрх минь ямар их өвдсөнийг…. Одоо ч өвдөж байна. Найз нөхөд минь намайг хүчтэй бай, март, хая гэж янз янзаар л хэлэх юм. Амьдралаа тэр хүнтэйгээр холбон төсөөлж, итгэж мөрөөдөж байсан надад тэнгэр хөмрөх шиг л боллоо. Тэр хүнээс үнэн, худлыг нь асууж, сайн ярилцах гэсэн ч тэр газрын гаваар орсон юм шиг алга болчихлоо. Би сэтгэлээ ухаанаараа барьж дийлж чадахгүй байна. Зүрх минь дэндүү, бүр дэндүү их өвдөж байна.

Эргээд нийлэх үү? салах уу гэж би та нараасаа асуухгүй ээ. Гэхдээ яаж, яаж энэ бүхнийг хурдан мартах вэ? Яаж би урьдынх шигээ, ганц бие үеийнх шигээ амьдралын зорилготой ухаалаг эмэгтэй болох вэ?

Оюутан Б.С

 

Сэтгэгдэл

  • huuhedtei boloogui deeree salsan zov shiidver bolowuu gej bodoj bn chinii nas hedteig helj medku l dee nas zaluu bvl medeej saihan saihan uchraluud zunduu bga bh gej bodoj bndaa zov shiidver gargaarai aav eejiinhee ugiig baga ch bolov bodooroi bas tgeed zobhon ter zaluud bish chamd ch gsn todorhoi hemjeenii buruu bgaa bolowuu gej bodoj suunadaa za amjilt busgui mini herbee husbel hariu ilgeergeerei amjilt busgui 🙂

  • Odoo hetsuu baigaa ch tun udahgui chi ergeed bodohdoo ineed chin hurnee. Ene hund ueiig olon hund muugaa medegdehguigeer bas uuruu baga shanalaj zovj tuulaarai. Zugeer l uur shig n hayachih orhichih. Tun udahgui cham ruu gene ter ued n heleh ugee heleerei. Eregtei hun oirtoh hairlah tusam tsaashildag yum. Tiimees hairlahgui bsan n der bdgiin. Hairladag ch gelee ul tooj medegdehgui bsan n deer

  • сайн уу надад ч нэсэн иймэрхүү зүйл тулгарч байсан би анх түүнийг нэг их тоодоггүй тоглоом тохуу хийгээд надад сайн хайртай дуртай гэхэд нь тэгүүл би хүүхэдтэй шд тийм байсан ч чи намайг хүлээн зөвшөөрөх үү ч гэх шиг ёстой томоос том толгой тэгэж тэгэж эцэст нь үерхээд бүр 5-6 сар болсоны эцэст бид дотно харьцаанд орж нэг л мэдэхэд би түүнд дэндүү дэндүү хайртай болчихсон байсан гэвч энэ үерхэл 1хан жилийн настай байсан хэн хэн нь тэрхэн үедээ хол хэсэг байгаад үл ойлголцох асуудал ургаад нэг л мэдэхэд 2уулаа 2 тийшээ болсон доо эр хүиийг хэтэрхий хатуу үгээр хайрыг нь бөхөөх шиг бөхөөж түлэхчихээд өөрөө хайртайгаа мэдэрэх эцэст нь өвдөгөө тэвэрээд уйлаад суух хичнээн гуйгаад эргээд ирэхгүй хайр гэж байдагийг хэм хэмжээ тунг нь тааруулах гэдэг үгийг тэгэхэд л яс махандаа шигэтэл ойлгосон доо одоо хэдий нь 4-5 жил өнгөрчихөж тэр ч гэр бүлтэй би ч гэр бүлтэй гэхдээ би түүнийг мартаагүй хэвээр учир нь би үүнийг бичиж байхдаа түүнтэй уулзах гэж байгаа юм шиг эсвэл уулзсан юм шиг л догдолж байна би нөхөр хүүхэддээ хайртай хэдий ч түүнийг хайрласан шиг биш харин миний нөхөр надад баян залуу шиг бүгдийг авж өгөхгүй ч хайрладаг шалиг хуурамч залуус шиг хайрын үгсээр булахгүй ч хайрласан хэвээр байдаг би л жаахан хатуу байдаг өмнө нь сэтгэлээ урагдтал хайрласан болохоор ,,,,,,,,,, цаг хугацаа эм гэж үнэн би тэр надаас яваад өөр хэн нэгнийг сонгосон амьдралыг хүндэлсэн хүлээн зөвшөөрсөн одоо би түүний хувьд бүүр түүрхэн дурсамж төдий л байгаа байх даа гэвч үгүй ч байж болно учир нь том хүүдээ миний нэрийг өгсөн гэж нэг ярьж байсан одоо ч ёстой хаа нэгтээ таарвал аан энд явж байна гээд өнгөрөх байх амьдралын зам нь нийлэхгүй байж дээ гээд өнгөрөх байх тэр 2 хүүгийнхээ хангай шиг түшигтэй аав нь хань ижилийнхээ халамжит хань нь угаасаа тийм л хүн тэр миний хувьд дэндүү төгс хүн амьдарлыг мэдрүүлсэн үнэ цэнэ гэж юу вэ хайр гэж юу вэ тэр бүгд сургамж хичээл алдаагаа тавтаж болохгүй амьдрал бол бэлэг хэзээд хүнийг уучилах хэрэгтэй өөрийгөө ч тэр уучил за юу инээ бүсгүй минь хүчилээд ч хамаагүй инээ амьдарла баян

  • Сайн байна уу? Асуудлын мен чанар нь тэр хvн урьд мене нь эхнэр/найз эмэгтэйтэй байсандаа биш, чамд хайргvй, чиний сэтгэлийг хvндэлдэггvйдээ л байна. Тийм байж чамтай харьцаагаа таслахгvй яваад байдаг. Тэгэхээр тvvнд ганц л зvйл хэрэгтэй нь тодорхой. Ийм хvний хойноос шаналж суухаа боль гэж зевлех байна. Хайран нулимс. Нас чинь залуу байна дvv минь, жинхэнэ хайртайгаа учирна. Харц дээгvvр, инээмсэглэж яв, бусдад муугаа бvv vзvvл. Еерийгее завгvй байлгах ямар нэгэн сонирхолтой зvл хий. Жишээлбэл, гар урлал, фото зураг, гадаад хэл судлах- ер нь юу ч байж болно шvv дээ. Нэг л мэдэхэд енеедрийн энэ зовлон, гуниг хэзээ ч байгаагvй мэт мартагдана. Аз жаргал хvсье.

  • Сайн байна уу? Асуудлын мен чанар нь тэр хvн урьд мене нь эхнэр/найз эмэгтэйтэй байсандаа биш, чамд хайргvй, чиний сэтгэлийг хvндэлдэггvйдээ л байна. Тийм байж чамтай харьцаагаа таслахгvй яваад байдаг. Тэгэхээр тvvнд ганц л зvйл хэрэгтэй нь тодорхой. Ийм хvний хойноос шаналж суухаа боль гэж зевлех байна. Хайран нулимс. Нас чинь залуу байна дvv минь, жинхэнэ хайртайгаа учирна. Харц дээгvvр, инээмсэглэж яв, бусдад муугаа бvv vзvvл. Еерийгее завгvй байлгах ямар нэгэн сонирхолтой зvл хий. Жишээлбэл, гар урлал, фото зураг, гадаад хэл судлах- ер нь юу ч байж болно шvv дээ. Нэг л мэдэхэд енеедрийн энэ зовлон, гуниг хэзээ ч байгаагvй мэт мартагдана. Аз жаргал хvсье.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ