Зарим ургамал ногооны үрсэлгээ хийх, үрээр тарих, соёолох хугацаа

Үрсэлгээ хийх цаг хугацаа /зарим ургамал, ногооны сортоос хамаарч өөр өөр байх тохиолдол бий/

  1. Мандлын цэцэг 2-р сарын 20-ноос 3-р сарын 1-н хүртэл -Соёолох хугацаа 3-7 хоног
  2. Эртийн байцаа 3-р сарын 15-наас 4-р сарын 1 хүртэл -Соёолох хугацаа 2-3 хоног
  3. Оройн байцаа 4-р сарын 1-нээс 6-р сарын 15 хүртэл

Соёолох хугацаа 2-3 хоног

  1. Юуцай 4-р сарын 15-наас 4-р сарын 25 /хурдан болцтой учир талбайгаа тооцоолж сөөлжүүлэн тарих боломжтой/

Соёолох хугацаа 2-3 хоног

  1. Лооль /помидор/ 3-р сарын 10-наас 3-р сарын 25 хүртэл

Соёолох хугацаа 5-7 хоног

  1. Чинжүү 3-р сарын 1-нээс 3-р сарын 15 хүртэл

Соёолох хугацаа 7-10 хоног

  1. Навчит ногоо 4-р сарын 5-наас 4-р сарын 10 хүртэл /хурдан болцтой учир талбайгаа тооцоолж сөөлжүүлэн тарих боломжтой/

Соёолох хугацаа 1-2 хоног

  1. Шар манжин 4-р сарын 15-наас 4-р сарын 25 хүртэл

Соёлох хугацаа 2-3 хоног

  1. Хүрэн манжин 4-р сарын 15-наас 4-р сарын 25 хүртэл

Соёолох хугацаа 3-4 хоног

  1. Ил талбайн огурцы 5-р сарын 10-наас 5-р сарын 15 хүртэл

Соёолох хугацаа 4-5 хоног

  1. Хүлэмжний огурцы 4-р сарын 10-наас 5 -р сарын 1 хүртэл

Соёолох хугацаа 3-4 хоног

  1. Бөөрөнхий сонгино үрээр 4-р сарын 1-нээс 4-р сарын 15 хүртэл

Соёолох хугацаа 7-10 хоног

  1. Хулуу 5-р сарын 20-ноос 6-р сарын 10 хүртэл шууд үрээр тарьж болно.
  2. Вандуй 40-75 хоногийн болцтой учир хугацааг тооцоолж үрээр тарьж болно
  3. Хаш 2-р сарын 20-ноос 3-р сарын 15 хүртэл
  4. Редиска 21-28 хоногт болц нь гүйцдэг учир хугацааг тооцоолж таривал зуны хугацаанд хэд хэдэн удаа ургац авах боломжтой.
  5. Тагар сонгино 5-р сарын дунд 10 хоногт булцуугаар тарьж болно.
  6. Амтар гуа 5-р сарын 20-ноос 6-р сарын 10-ныг хүртэл шууд үрээр тарьж болно.
Эх сурвалж: Ногоон хашаа,
Бяцхандаа багшийн гарын авлага.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ