Загвар юу өгүүлэх вэ?

Таны хувцас болгон шинэ загварынх байх албагүй. Хэрэв та” насанд минь тохирохгүй болов уу” гэж эргэлзвэл ямар ч сайхан харагдсан өмсөх гэж өөрийгөө хүчлэх хэрэггүй. Хэрэв өмсвөл тухайн өдөр өөртөө итгэлгүй байх болно.
Таны нас дөч хол гарсан ч богино банзал өмсөх дуртай бол үүнээсээ татгалзах хэрэггүй. Таныг залуу харагдуулна. Мөн дөнгөж 20 шүргэж яваа залуухан бүсгүй урт банзал өмсөх дуртай бол мөн л дураараа байж болно. Хамгийн гол нь биед тань эвтэйхэн байх хэрэгтэй.

Хар өнгийн хувцас ямагт үнэтэй бөгөөд стильтэй харагдуулдаг, хэзээ ч моодноос хоцорч байгаагүй.
Багахан хэмжээний мөнгөтэй дэлгүүр хэсэх гэж байгаа бол хойшлуулсан нь дээр. Яагаад гэвэл цөөн хэдэн төгрөгтөө тааруулж чанаргүй, хямдхан хувцас авчихна. Моод маш хурдан хоцрогддог. Иймд та хааяа өөртөө туршилт хийхэд гэмгүй. Янз бүрийн этгээд, эсвэл тод өнгийн хувцас өмсөхөөс гадна урт, богино өмд, банзал өмсөөд үз. Энэ бүхний эцэст өөрийнхөө стилийг тодорхойлох болно.

Ажлын байр, албан тасалгаандаа өмсөх хувцсаа үдшийн болон амралтын хувцаснаас ялга. Спортын, эсвэл үдшийн гоёлын хувцастай ажил хийх нь зохимжгүй байдаг.
Загварын хувцас таны амьдралын зөвхөн нэг хэсэг. Таны дотоод ертөнц, сэтгэл зүй, мэдлэг оюуны хөгжил стилийн нэг хэсэг бөгөөд хэзээ ч моодноос гардаггүй. Хувцас таны тухай их зүйлийг хэлж чаддаг. Өнгө хийц нь зохицсон хувцас цэвэр цэмцгэр харагдуулдаг.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ