Завгүй ээж: Бяцхан ачдаа ноосон цамц нэхсэн нь

Энэ орчлонгоор дүүрэн ээжүүд үр хүүхэд, гэр бүлийнхээ төлөө, улс эх орныхоо төлөө цаашилбал бөмбөрцөг дэлхийн төлөө завгүй ажиллаж байна. Тэдний дунд монгол бүсгүйчүүд, ээж нар маань ч бас завгүй явна. Тэд гэртээ, ажил дээрээ хаана ч байсан завгүй.  Цаг хором бүрийг зүгээр сууж өнгөрөөлгүй ямар нэгэн зүйл хийж бүтээж, урлаж шаглаж суудаг бүхий л “Завгүй ээж” нартаа энэ булангаа зориулж байна.

Манай буланг цаашид хөтлөн явуулах “Завгүй ээж” маань ач охиндоо зориулан хүйтэн сэрүүнд өмсөх юүдэнтэй зөөлөн ноосон цамц урласныг анхны дугаартаа үзүүлэхээр шийдлээ.

Завгүй ээж маань дараах цамцыг хийхийн тулд:

  1. Улаан-1ширхэг 100 гр
  2. Улбар шар-1ширхэг  100гр
  3. Ягаавтар-1 ширхэг    100 гр   гурван өнгийн утас нэг бүрийг нь 4000 төгрөгөөр “Хобби” клуб дээрээс худалдан авчээ.

img_8904Энэ цамцыг нэхэхэд завгүй ээжид маань хос зүү, дэгээ зүү, гар зүү хэрэг болсон байна.

5Өнгөний зохицлыг та өөрөө сонгож болно хэмээн завгүй ээж зөвлөлөө. Гурван настай эмэгтэй хүүхдэд зориулан юүдэнтэй малгай хийхэд энэ авсан утас нь хангалттай хүрнэ гэнэ. Цамцны ар, өвөр талаа нэхэж эхлэнэ.

img_8897

Цамцны ар, өвөр тал, юүдэнгийн хэсгийг хэрхэн холбосон байгааг дараах зургаас харна уу. Өвөр талд товч хийхийн тулд 2 хэсэг болгон нэхсэн байгаа.
3

Ханцуйгаа мөн тусад нь нэхээд залгахын өмнө их бие дараах байдалтай харагдана.

4

Бэлэн болсон цамц хажуугаас харагдах байдал.

1

За ингээд дулаахан бас өхөөрдөм өнгөлөг цамц бэлэн боллоо. Завгүй ээж маань амралтын өдөр зочлон ирэх бяцхан ачийгаа хүлээх л үлдлээ.
2

Завгүй ээж маань бас өөр ажил эрхэлдэг бөгөөд ачдаа зориулан цаг гаргаж нэхсэн  түүний энэ сүлжмэлийг өөр нэгэн завгүй ээж та дагаад хийгээрэй.

Бамбарууш модел арай л бүдүүн юм аа ☺

img_8913

img_8912

Бүсгүйчүүд ээ, сүлжмэлийн хээ болон утас нь таны сонголт шүү! Загвар нь ч бас таны сонголт. Харин асуух зүйл байвал “Завгүй ээж”-ээс нэрэлхэлгүй асуугаарай.

 

Сэтгэгдэл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ