Завгүй ээж: Эрчүүдэд ч бас сарнай бэлэглэж болно

Завгүй ээж өнөөдөр мантуу, бас мантуун бууз хийхээр өглөө  босонгуутаа  гурил зуурлаа. Мантуу, ер нь нарийн боовны гурилыг зуурахаас өмнө шигшвэл зуурсан гурил хөөлт сайтай байдаг гэнэ. Энэ өглөө Завгүй ээж 5кг гурил зуурав. Зуурах гурилдаа цайны халбагаар 1 давс, мөн түүнтэй адил бор сахар, мөн түүнтэй адил хэмжээтэй хөөлгөгч буюу дрож, 5 халбага ургамлын тосыг бүлээн усанд хийж шигшсэн гурилаа дунд зэрэг/ хэт нялцгай биш, хэт хатуу биш/ зуурлаа. Энэ зуурмагийг ашиглан хөөмөл том, жижиг талхнууд барьж болно хэмээн бас зөвлөв. Зуурсан гурилаа эвэнд ортол нухаад томхон саванд ёроолд нь бага зэрэг ургамлын тос түрхээд хийж, гурилынхаа дээд талыг мөн бага зэрэг тостой гараараа арчаад таглаж дулаан газар таина.  Өрөөний дулаанаас хамаарч гурил 30-60 минутанд сэвсийн хөөнө. Сайн хөөсөн гурил зүсч үзэхэд нүх үүссэн харагдана.

j16Хөөсөн гурилаа  гарган сайтар нухаад буцаан хийж 10-15 минут болгоод дахин нухаж буцааж хийнэ. Энэ үйлдлийг 3-4 хийвэл гурилын хөөлт улам сайн болно. Мантууг ямар ч хэлбэр дүрстэй хийж, хуйлж болох ч энэ удаа Завгүй ээж маань сарнай хэлбэртэй мантуу хийхээр шийджээ. Ингэхийн тулд нухсан гурилаа буузны гурил мэт жижиглэн таслаад тус бүрийг элдэж мантууны том жижгээс хамаарч 4-5 элдүүр гурилыг зурагт үзүүлсний дагуу зэрэгцүүлэн тавиад хуйлж орооно. Дан гурилыг ингэж хуйлахаас гадна бэлдсэн шанзаа хийж хуйлсан ч болно. j14

Гурилын завсраар тос түрхэж ч болно.Гэхдээ хуйлахад салаад явчихааргүйгээр хийвэл танд хялбар гэж Завгүй ээж зөвлөж байна.

j13

j12

j11 j15
j17

Энэ удаагийн сарнайн мантуу Завгүй ээжийн гэрийн эрчүүлд их таалагдсан гэнэ. Ялангуяа жаахан ач нь ихэд сонирхож “гурилан сарнай” байдаг аа хэмээн дуу алдсан гэдэг шүү. Мөн мантууны гурилаа элдэж  тослоод сонгино, сүүл өөр юу ч хольж бас нэгэн төрлийн мантуу хийж болно. Энэ удаа Завгүй ээж маань өөрийн тарьж ургуулан давсалж, хадгалсан сонгино, жууцайгаар амталсан нэгэн төрлийн мантууг ч бас хийлээ. Яаж хийхийг доорх зургаар тодорхой үзүүлсэн тул завтай, завгүй ээж нар дагаад хийхэд хялбар байх болно.

j9

j8

j7

j6

j5j4

j3

j2

j10

j1

СЭТГЭГДЭЛ БИЧИХ