Завгүй ээж: “Шувууны тор” гоёлын чимэглэл хийх арга

Шинэ жил дөхсөөр… Гацуурханаа чимэх эрүүл тоглоомууд хийхийх хүсвэл завгүй ээжийн өнгөрсөн жил заасан хичээлийг ЭНД дарж үзээрэй.  Өнөөдөр харин өрөөгөө чимэглэж, чамин хэрнээ загварлаг болгож болох хөөрхөн санааг танилцуулах гэж байна.

Хэрэгтэй зүйлс: Шаар, нарийн утас, тараган цавуу, нэг удаагийн аяга

Хамгийн түрүүнд шаараа үлээж бэлдэнэ. Дараа нь нэг удаагийн аяганд тарган цавуугаа хийгээд голоор нь цагаан утсаа зүүнд сүвлэж, нэвт гаргана. Ингэснээр таны утас цавуугаар өнгөрөн гарч шааригний дээр наалдах юм.

Янз бүрийн чиглэлд утсаа тойруулан ороогоорой. Ингэж байж шувууны үүр хэлбэр гарна шүү дээ. Гараа заваан болгохгүйн үүднээс нэг удаагийн аягаа барин тойруулбал зүгээр байдаг шүү.

За ингээд ороолт хангалттай боллоо гэж үзвэл нэг удаагийн аяган дээрээ тавиад хатахыг нь хүлээгээрэй. Тарган цавуу өөрөө өнгөгүй байдаг учраас та ямар ч өнгийн утсаар үүнийгээ хийж болно.

Өрөөгөө чимэглэхэд хэр хэмжээтэй хэрэгтэй байна, түүнийхээ тоогоор бэлдэж хатаагаарай.

Дараа нь хамгийн сонирхолтой ажил…. Угаасаа л аливаа зүйлийн үр дүнг харах нь хамгийн сайхан байдаг шүү дээ.

Шаараа хагална аа. Эвтэйхэн хагалаад нарийн үзүүртэй зүйлээр татаж гаргана. Ингээд таны бүтээл бий боллоо. Одоо үүн дотроо гэрэл хийнэ үү, эсвэл зүгээр өлгөн үү таны л дур. Өөрийн мэдрэмжээр өрж, өлгөж, зүүж, өрөөгөө тохижуулаарай.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ