Завгүй ээж: Тагт, хашаагаа хавь орчноо цэцэгжүүлье!

Ойрд гадаа тэнгэр хангай жаахан хүйтэрч хэн хүнгүй гэрээс толгой цухуйлгах дургүй л байх шиг байна. Манай завгүй ээж ч мөн адил. Гэхдээ тэр зүгээр суусангүй. Ирэх зун хашаагаараа алаглуулан тарих цэцэгсийнхээ тухай мөрөөдсөөр бас ч гэж бэлтгэл ажлаа базаасаар сууна. Өнгөрсөн намар манай завгүй ээж нэлээд үр базааж авчээ. i12Өөрийн тарьсан жаал жуул цэцгийн үрнээс гадна гадуур явж байхдаа энд тэндхийн тарьсан цэцгийн үр нэлээдгүй цуглуулсан гэнэ. Тэр үрнүүдээ хаанаас хэдийд түүсэн, ямар цэцгийн үр вэ гээд үр тус бүрээр нь цаасан уутанд хийж хадгалжээ.

i15Цаасан уутанд хийсэн үр нь сайхан хатаж завгүй ээж маань хог хаягдлаас нь цэвэрлэн ирэх жил тарихаар бэлэн болгожээ.Тэр ч бүү хэл зарим нэгэн цэцгийн үрээ бойжуулагчид суулган туршиж үзсэн нь амжилттай сайхан ургаж эхэлжээ. Хоёр сар гаргаад ирэх зун хашаандаа алаглуулах цэцгээ үрслүүлж эхлэнэ гэчихсэн сууна лээ шүү. Гадаа гудамж талбайд хаа сайгүй алаглан ургаад намар болоход хагдран унадаг цэцгийн үрийг бүсгүйчүүд минь хаанаас ч гэсэн түүж болдог шүү дээ. Түүнийгээ хашаандаа,тагтан дээрээ тарихад таны ойр орчим ямар сайхан болж та сэтгэлийн таашаал өөрөө авахын зэрэгцээ бусдад ч бас баяр бахдал бэлэглэнэ.

i14i7Нөөц боломж бидэнд бэлээхэн байна. Гагцхүү та нар маань санаачлагатай байхад л хангалттай. Танаас жаахан хөдөлмөр, бас нэлээд сэтгэл л гарахад л хангалттай. Энд тэнд гүйж явахдаа намар хэдэн үр олоод цаасанд хийгээд хадгалчих. Хаа сайгүй байдаг хар шорооноос хүссэн хайрцаг савандаа хийгээд түүж хатаасан үрээ булчих. Хамгийн хялбараар та сайхан цэцэгтэй болохыг зөвлөж байна. Арчилгаа энэ тэр гээд ажил гарна аа гарна. Гагцхүү та өөрөө хүссэн бол тэр тийм хүнд зүйл биш.

i8Завгүй ээжийн ажигласнаар хун цэцэгний үр их жижиг, сайн мэдэхгүй хүнд тэр бүр харагдаад байдаггүй гэнэ. Тэр бүү хэл зарим цэцэг үр нь хаанаа байгааг нь манай завгүй ээж эхэндээ олохгүй байсан гэнэ шүү. Гэхдээ дараа нь бол ямар буурцагт үр нь буйг манай завгүй ээж мэддэг болсон гэнэ.

i13Хэрэв та өөрөө үрээ олоод түүчих юм бол хаа нэг газраас үрслүүлсэн бэлэн цэцэг авалгүй бас ч гэж овоо хэдэн төгрөгөө хэмнэх боломжтой юм байна.

i17

Гар доорх материалаа ашиглаад үрүүдээ цэгцтэй, журамтай гэгч нь ангилаад хийсэн.

i16 i10 i6

Дулаахан гэрийг цонхон дээрх цэцгүүд чимж, улам ч илүү дулаацуулна.

i9 i5 i3 i2
Ирэх зун олон айлын хашаа, тагт алаг цэцэгсээр дүүрч хүмүүст баяр баясгалан бэлэглэг ээ. Завгүй ээж шиг маань гартаа жижигхээн уут барьчихсан намрын цагаар цэцгийн үр түүдэг бүсгүйчүүд, тарьсан цэцгийнхээ үрийг тараадаг бүсгүйчүүд олон болог ээ .

СЭТГЭГДЭЛ БИЧИХ