Завгүй ээж: Улаан луувангийн цэвэр жүүс, алимтай бялууны төгс хослол

Завгүй ээж маань эрүүл мэнддээ тун их анхаарч байгаа. Тиймээс өглөө бүр монголын улаан лууван арилгаж, шүүсийг нь уудаг. Үгүй мөн жинхэнэ гайхалтай амт гэж үүнийг л хэлнэ дээ.

Харин шүүсийг нь шахаад үлдсэн луувангийн үлдэгдэл шууд хог болчихгүй. Амт нь хадгалагдсан хэвээр байдаг учраас хоол, зууш хийхдээ ашиглана. Луувантай бууз, банш ч сайхан амттай.

Завгүй ээж ач хүүгээ ирэхэд нь луувангийн гурилаар зуурсан алимтай бялуу хийхээр шийдэж ажилдаа оров.

Дээрх 2 дээр нэмээд 3 өндөг, бага зэрэг сүү байхад хангалттай.  Гурилаа заавал шигшээрэй. Бялуу илүү хөвсгөр, зөөлхөн болно шүү.

Хэвэндээ масло түрхээд, хуурай гурил цацсаныхаа дараа хөргөгчинд хийж түр мартана. Хэв бэлэн болмогц зуурмагаа хийгээд, дээр нь 2 ширхэг алим хальсыг нь цэвэрлэн, жижигхэн хэрчиж өрнө.

Алим өөрөө чихэрлэг бас шүүслэг учраас зуурмагтаа элсэн чихэр хийхгүй байсан ч амттай сайхан болно. Сахарын харшилтай ач хүүд яг торхирсон амттан даа.

Ингээд ч луувангийн үлдэгдэл дууссангүй. Тэгэхээр нь ахиад луувантай гурил зуурч, амтат талх хийхээр шийдлээ.

Листээ тослож, талхаа барихад бэлдэнэ. Гурил ч хөөгөөд бэлэн болжээ. 

Янз бүрийн хэлбэр дүрстэй хийж болно. Завгүй ээж бол дараах хэлбэрүүдийн талхыг хийлээ. 

Бас өөрийн хийсэн жимсний чанамалаа оролцуулаад…

Талхнууд дээрээ өндөгний шар түрхвэл зөөлөн бас өнгөлөг болно. Амттай өглөөний зоог болжээ. Завгүй ээжийн санаа сэдлийг авч хэрэгжүүлээрэй. Луувангийн үлдэгдэл бас л дуусаагүй байгаа гэсэн. Ахиад юу хийх бол?

СЭТГЭГДЭЛ БИЧИХ