Завгүй ээж: Нэг ч нэгдэхгүй нэхмэлийн санаа сэдлүүд

Завгүй ээж шиг маань мянга мянган ээж юмхнаар юм хийж ахуй гэрээ өөд нь татаж явдаг байх даа. Тэдний ухааныг гүйцэхийн аргагүй шүү ☺

Тогооны угаалтуур авахаа мартсаар л явсан охиндоо дор нь ийм саатай утсаар угаалтуур хийж өгөв. Үрэлт сайтай учраас угаахад тун аятайхан. Муудвал ахиад л нэхчихнэ. Бие угаагч за тэгээд хүсвэл аар саар хэрэглээний олон л зүйл хийж болох нь.

h6-6

Ач охиныхоо цамцыг тэгээд орхичихсонгүй. Өмд бас хөөрхөн бойтог нэмж хосоор нь урлаж өгөв.

h6-2

Бойтог нэхэхдээ зориулалтын ул худалдаж аваад доор нь оёсон. Ингэснээр хөлөөсөө даарахгүй, удаан эдэлгээтэй давуу талтай юм.

h6-1

h6-5

Ахад нь харин цасан цагаан малгай, бас ороолт хийлээ. Ороолт гэхээс илүү углаад л болчих амархан эд. Уяж зангидуулах дургүй хүүхдүүдэд тун тохиромжтой.

h6-10

h6-9

Моделууд ирээд загвар үзүүлэв. Таарсан болов уу?

h6-8

 

h6-7

Энэ эгдүүтэй хөлөнд хэчнээн ч гутал оёсон яахав тийм ээ ☺

h6-11Агаа нь ингээд онгоцны нисгэгч болчихно гэнэ дээ…

Өө тийм. Завгүй ээж нэг зүйл хэлэхийг хүссэн. Ийм задгай утас худалдаж авбал илүү хямд тусдаг гэнэ. Үүнийгээ сандлын хөлөнд  ч юм уу хийгээд өөрөө бөөрөнхийлж утас болгож авбал тийм ч их цаг орохгүй тул хэмнэлттэй гэсэн шүү.

h6-4

h6-3 Охид бүсгүйчүүддээ амжилт хүсье! Ухаалаг, ажилсаг, хөдөлмөрч мэдээж БҮТЭЭЛЧ гэрийн эзэгтэй нар байгаарай ☺

СЭТГЭГДЭЛ БИЧИХ