Завгүй ээж: Малгайн бөмбөлөг хэрхэн зангидах вэ?

Завгүй ээж маань хүйтэн сэрүүнтэй уралдан бяцхан ач, зээ нартаа дулаахан хувцас уралсаар тун ч завгүй… Төрсөн өдрийн бэлгэндээ сэтгэл, ур шингэсэн хорвоо дэлхийд цор ганц бүтээлийг авдаг ач, зээ нар нь ч азтай юм аа.

h3-4

Нэхмэлийн хос зүү ашиглан хамгийн энгийн нэхээсээр нэг л талаас нь нэхсээр 2-хон цагийн дотор дуусгасан энэ өнгөлөг ороолт бол ач дүүдээ нэхсэн төрсөн өдрийн бэлэг юм. Утас нь маш зөөлхөн, дулаахан бөгөөд 2 метр урттай болохоор янз бүрийн загвараар зангидаж загварлаг өмсөж болох байх аа.h3-3

Харин дараа нь 50 гр-тай зөөлөн цагаан утсыг “Төхөм” урлангаас 2500 төгрөгөөр худалдан авч дэгээтэй 1 зүүгээр 1 настай хүүхдэд таарахаар малгай нэхсэн. Малгайг оройн хэсгээс нь эхлээд энгийн нэхээсээр магнайн хэсэг өнгөртөл нэхээд, чих залгана. Шилэн хүзүүний хэсэг нь урд талаасаа үл ялиг их нэхэгдэх ёстой.h3-6

h3-2 h3-1

Малгайны эзэн бас эгчтэй. Эгч нь эмээг дагуулан харах тул эгчид нь бас энэхүү хос малгай, цамцыг завгүй ээж маань нэхсэн хэрэг. Хөөрхөн байгаа биз ☺

h3-5

За өнөөдрийн завгүй ээжийн заах гол хичээлдээ орцгооё. Малгай орой дээрээ бөмбөлөгтэй байвал хүүхдүүд илүү өхөөрдөм харагддаг шүү дээ. Тэр бөмбөлөгийг хэрхэн хийх тухай заах гэж байна. Ямар ч хамаагүй цаасан хайрцаг ашиглаад дээр нь хоёр тойрог зурна.

h3-15

Тойргийн хэмжээ бөмбөлөгний том жижгийг тодорхойлох тул зурахдаа хэмжээгээ бодолцож үзээрэй. Дараа нь зураасын дагуу хайчилна.

h3-14

2 ширхэг байх хэрэгтэй. Дараа нь үүнийхээ жаахан хэсгийг хайчилж, утас ороох зай гаргана.

h3-13

Бөмбөлөг хийх утсаа тойруулаад ороож эхэлнэ.

h3-12

Ороож дууссаны дараа ингэж харагдах болно.

h3-21

Яагаад 2 давхар цаас хэрэглэсэн бэ гэхээр одоо бүгдээрээ 2 давхарын голоор хайч оруулж утсаа хайчилна. Гэхдээ жаахан хайчлаад хайчилсан хэсгээрээ утасны үзүүрээ араас нь оруулж явна шүү.

h3-19

Утсаа явуулаад, ахин хайчилна. Утсаа ахиулна, хайчилна… гэх мэтээр дуустал нь явна.

h3-18

Ингээд утсаа голоор нь гаргаж, хайчилж дуусмагцаа утсаа маш сайн чангалж зангидна. Зангидсаныхаа дараа 2 цаасаа сугалж гаргана. Зангидаагүй бол хамаг утас чинь тараад унана шүү. Анхаараарай.

h3-10

Ингээд бөмбөлөг бэлэн боллоо. Бөмбөлөгөө нэхсэн малгайдаа барьж оёод л дуусна.

h3-9 h3-16

Асуух зүйл байвал завгүй ээжээсээ асуугаарай. Амжилт хүсье, бүсгүйчүүд ээ.

 

Сэтгэгдэл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ