Завгүй ээж: Завгүй аавтай хамт цасны шүүр урласан нь

Завгүй ээж өнөөдөр завгүй аавтай хамт хуралд явчихаад гэртээ яаран яаран ирлээ. Хийе гэж төлөвлөсөн ажил байсан болохоор тэр л дээ.  Гэр хорооллын айлуудад “хашааны цас шүүрдэх” гэдэг нэг ажил өвөл болмогц нэмэгддэг. Ойрд үе үе их цас орж хуучин шүүр муудсаныг батлан, шинэ шүүр авахыг шавдуулсаар байлаа.  Хэд хоногийн өмнө завгүй аав явж үнийн “судалгаа” хийж үзтэл хашаа шүүрдэх шүүр 20-25 мянган төгрөг байсан гэнэ. Тиймээс хоёр завгүй хүн ярьж тохироод хамтарч өөрсдөө хашааныхаа шүүрийг хийхээр болсон юм.

f5

Шүүр хийхэд шаардлагатай материал нь

  • Хэрэггүй болсон хуванцар сав – 3 ширхэг
  • Уртавтар мод/иш хийх/
  • Хайч
  • 3ш шруп

Ингээд л болов. Эхлээд пивор савныхаа ёроолыг тайрч аваад эх биеийг сууриас нь дээш нарийн хэрчинэ. 1-1,5 см өргөнтэйгээр дээш нь хэрчсэнээр нэг ёсондоо шүүрний үс хэсэг буй болно гэсэн үг.

f7Нэг саваа хоолой хэсэгтэй нь үлдээж бусдынх нь хоолойг тайрч авна. Хоолой хэсэгтээ шүүрний ишээ шургуулна. Дээр дээрээс нь бусад зүссэн саваа нэмж хийгээд тэдгээрийгээ иштэйгээ барьж хадна. Завгүй аав гурван талд нь жижгэвтэр шрупээр бэхлэсэн гэнэ.

f4Харин Завгүй ээж “Хашир нь дээр” хэмээгээд халуун цавуугаар ирмэгүүдийг нь даран шавсан байна. Ингээд шүүр бэлэн болжээ. Хийсэн шүүрээ бас гангалахын тулд уулзвар хэсгүүдээ мөнгөлөг лакаар будсан байна.

f1Хялбар аргаад хямд ч гэлээ бөх сайн шүүртэй болсон Завгүй аав хашаагаа урамтай нь аргагүй шүүрдлээ. Юу юугүй ирэх өвлийн бэлтгэлийн нэг ингээд хангагдлаа даа.

f3 f2

Цасанд бол гааруу л шүүр болсон байна шүү.

 

Сэтгэгдэл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ