Завгүй ээж: Даавуу зүйж даруухан гар цүнх урласан нь

Завгүй ээж хэд хоног ажлын завсар зайгаараа зүйсэн даавуунуудаа хэлхэж жижиг, хөнгөн бас өнгөлөг цүнх урлалаа. Завгүй ээж энэ цүнхээ японы эмэгтэйчүүдийн хийдэг зүймэл даавуун цүнхийг дуурайн оёжээ. Ийм зүймэл хийхэд ямар ч даавуу болох хэдий ч олс маягийн бүдүүн баараг даавуу илүү тохиромжтой гэнэ. Угаас аливаа зүймэл хийхэд цэвэр даавуун материал сонгодог бөгөөд энэ зарчмыг ч манай завгүй ээж  ч баримталжээ.

g12Цүнхээ оёхдоо хааш хаашаа 7*7 см-ээр даавуугаа зүсчээ. 60 ширхэг ийм даавуугаа өөрийн сонголтоор зүйсэн байна.

g9Тэдгээрийг зүссэний дараа дотрын даавуугаа мөн бэлдсэн байна.Цүнхний ул хийх жаахан даавуу ч бас бэлдсэн.

g8

Цүнхний хэлбэрээс болоод улыг ямраар ч эсгэж болох ба энэ удаа Завгүй ээж гонзгой зууван дугуй ёроолтой цүнх хийхээр шийдсэн тул ёроолоо тэгэж эсгэж бэлджээ.

g7Мөн дотор талд нь хатуулга хийжээ. Цүнхний бариулаа ч мөн та өөрөө сонголтоороо хийх тул таны өөрийн таашаал мэдэх хэрэг. Харин энэ удаа манай Завгүй ээж дэлгүүрт зарагдаж буй бэлэн оосор ашигласан байна.

g10Цүнхэндээ хуучин хэрэггүй болсон цахилгаан ашиглаж түгжээ хийсэн нь монголын нөхцөлд тохиромжтой боллоо.

g1

g2

Барихад хөнгөн эвсээрхэн бас даавуун, өнгөлөг ийм цүнх өвөлд хөлдөхгүй, бас хямд цүнх шүү хэмээн Завгүй ээж зөвлөж байна. Оёсон цүнхээ хавахаа мартав гэж нэмж хэллээ бас.

g5

g6

СЭТГЭГДЭЛ БИЧИХ