Завгүй ээж: Гүнж нартаа зориулсан нэхмэл даашинз

Шинэ жил хаяанд ирлээ. Завгүй ээж удахгүй болох гэр бүлийн шинэ жилийн баяраар бяцхан гүнж нартаа өгөх бэлгээ бодож олжээ. Хүн л баярлуулж байвал өөрөө түүндээ хязгааргүй их жаргалтай байдаг завгүй ээж маань өгөх бэлгүүдээ бүртгэн тэмдэглээд, инээд алдан суугаа нь тун ч хөөрхөн.

Эхлээд чээж хэсгүүдийг нэхсэн байна.
Харин хормой хэсгийг төрөл бүрийн хээ гарган, нэлээдгүй хугацаа зарцуулж нэхлээ.

Ноолууран утас сонгож нэхсэн тул  маш дэгжин, гоёмсог даашинз боллоо.

Ер нь нэхмэлээр хүссэн загварынхаа чээжийг хийгээд дараа нь түүндээ тохирсон өнгийн даавуугаар хормой залгаж хийх юм байна шүү.

 

Ингээд хоёр дэрсхэн гүнжийн бэлэг бэлэн боллоо.

Сувд болон нэхмэл сарнайгаар цэнхэр даашинзаа гоёсон. Харин ягаан даашинз маань ногоон хүрээтэй учраас илүү нэмэлт чимэг хийсэнгүй.

Завгүй ээжийн бэлдсэн бэлгээс санаа аваад, өөрсдийн сэтгэл шингэсэн хөөрхөн бэлгүүдээ бэлдээрэй.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ