Завгүй ээж: Гараараа сүлжиж урласан ганган УЛААН МАЛГАЙ

Урьд урьдынхаас илүүтэйгээр  энэ намар Завгүй ээж маань ноосоор “наадаж” байна. Саяхан бэлгэнд ирсэн хуруунаас ч бүдүүн утсыг нэлээд удаан ажигласны эцэст сүүлийн үед охидын дунд мода болоод байгаа малгайг нэхэхээр завгүй ээж шийдэв. Харин ноосон утсанд тохирох тийм бүдүүн нэхмэлийн зүү Завгүй ээжид байгаагүй тул энэ удаа хуруугаараа нэхэхээр шийджээ.

h5-14

Эхлээд утсаа зангидаж, эхлүүлнэ.h5-15

Ингээд  ноосон утсаа хуруугаараа гогцоолдон татаж зориулан нэхэж буй хүнийхээ толгойн хэмжээгээр урт болтол нь үргэлжлүүлнэ.

h5-11

Уртаа гэзэг шиг л юм болноо доо…

h5-13

Тойргийн хэмжээ боллоо гэж үзмэгч 2 үзүүрээ нийлүүлнэ.

h5-10

Дараа нь нэхсэн тойргийнхоо гогцоо бүрээс эгч дээш нь нэг нэг гогцоолон татаж үеээ ахиулна.

h5-9

Утсаа эдгээр гогцоогоор буцаан татаж нэхээсээ дээш нь нэмнэ. Энэ маягаар ямар урттай малгай болохоос хамаараад ахиулна.h5-8

h5-5

h5-7

Нэхээс маань ингэж харагдана.

h5-4

Одоо боллоо гэж үзвэл утсаа сүүлийн эгнээний бүх гогцоон дундуураа гүйлгэж гаргаад нийлүүлэн татна. Малгайн оройн хэсэг хумигдах болно.

h5-2

h5-1

h5-3

Одоо тохирсон хувцастайга хослуулаад өмсөж гангарах л үлдлээ.

h5-21

Дээрх бүдүүн утас хаа сайгүй худалдаалагддаг болсон бөгөөд нэг бүрийн үнэ нь 12 мянга төгрөг орчим байдаг. Томхон охины малгайд  нэг ширхэг утас элбэг хүрээд цаана нь жаахан илүү гарлаа. Энэ утсаар юу ч нэхэж болох боловч хөнжил сүлжвэл маш дулаан бөгөөд зөөлөн хөнжил болох юм байна хэмээн Завгүй ээж санал болгож байна.

14657489_1168405496586007_4160449823477338150_n 14721489_1168405246586032_2021641137019153666_n

Сэтгэгдэл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ