Завгүй ээж: Алим, бөөрөлзгөнө, интоор зэрэг 8 төрлийн мод хашаандаа тарьсан нь.

Хүйтэн, сэрүүн цаг айсуй. Сүүдэртэй газрын хөрс аль хэдийн хөлдсөн ч наран ээвэр хэсгийн газрыг сэргээн өнөөдрийн өдрийн нарнаар Завгүй ээж маань мод тарьжээ.
h2-2 Жил бүрийн хавар, намарт ганц нэгээр нь тарьсаар байгаад завгүй ээж маань хашаандаа 40 шахам модтой болсон. Чяцаргана, үхрийн нүдний модноосоо жимсээ авчихаад, өдөр бүр шинэхэн ногоо идэж суух нь завгүй ээжийн маань нэгэн жаргал.

h2-1

h2-8Харин энэ жилийн намрын тариалалтандаа бөөрөлзгөнө, алим, давжаа алим, далан хальс, интоор, улаан тэс зэрэг мод авч тариалжээ. Хаанаас гээч? Нүүр номын “Мөрөөдлийн цэцэрлэг” бүлгээс. Үнэ нь ч боломжийн. Хамгийн үнэтэй нь гэхэд алимны мод байсан. Гэхдээ энэ нь өрөлийн модтойгоо залгасан, тариалаад арчилж чадвал нэг их удалгүй жимсээ өгөхөд бэлэн мод юм. Өвөл болж байхад тарьж болдог юм уу? гэж асуувал “Хөрсөнд нь дасгаж байгаа юм аа” гэж хариулсан шүү. Нэг тийм онигоо байдаг байх аа ☺

Хэрэглэгдэх багаж:

Худалдаж авсан модоо үндсийг нь хатаалгүйгээр авчирах ба хэрэглэх багаж нь хүрз. Хэрэв хөрс хатуу чулуутай байвал жоотуу зэргийг ашиглан ухаж, хөрсийг суллана.

h2-5

h2-6

Суулгах арга:

Алим, чавга, улаан тэс: 60-70 см гүн, 60-70 см өргөн, хоорондоо 3.0-3,5 м зайтай, нартай, нөмөртэй байрлалд тарина. Том жимст алимыг 45 хэм налуу тус тус тарина. Алим чавга тарихдаа модонд залгаас байгаа тул түүнийг заавал хөрсөн дээр ил гаргаарай.

Бусад жижиг жимс, жимсгэнэ: 50-60 см гүн, мөн хэмжээний өргөн, хоорондын зай 2-2.5 м тооцон нүхээ бэлдэнэ. Энэ зааврыг завгүй ээж маань ягштал баримталсан шүү.

Хүйтэн сэрүүн намрын цагт тарьж байгаа гэлтгүй ер нь жимсний моддыг өвөл болохоор хучиж өгөх хэрэгтэй юм билээ. Завгүй ээж маань гялгар уутаар битүү хучиж бүтээсэн.

h2-4Мөн олон жил өнжсөн бууц, нүүрсний жижиг хог, хуучин үртэс, мод болон аргалын үнс зэргийг хөрсөнд нь хольж өгвөл дараа жилдээ бордох талаар санаа зовохгүй зөвхөн услаад байж болно.

h2-7

h2-9

Айл өрх бүрийн арчаатай, ухамсартай амьдралаас улс эх орны хөгжил дээшилдэг гэж завгүй ээж маань боддог. Тиймдээ ч залуу гэр бүл, бүсгүйчүүд та бүхнийг мод, ногоо тарьж, хашаа хороогоо арчилж, тохь тухтай сайхан амьдрахыг уриалж байна шүү.

Сэтгэгдэл

    • Намрын тариалалт одоо гэж Завгүй ээж дамжууллаа. Оройтох тийшээ хандсан гэнэ шүү. Тарих бол хурдан тариарай.

  • Zavgui eej uneheer zavgui bhiimaa. Neg medehed l yanz buriin yum hiichihsen bj bhii… neg medehed l bi alim chavga etr idtseeen suuj bhiim bn daaaa

    • Сайн байна уу? Та манай ФБ хаягаар орж ирээд чатаар холбоо барих утасны дугаар хаягаа өгч болох уу? Манай хуудасны баруун дээд талд байгаа ФБ хуудсаар ороод ирээрэй. Хэрэв хамаагүй гэвэл мэйл хаягаа чатаар үлдээгээрэй. Мундаг бүсгүйчүүдийг хэзээд дэмжих болно оо ☺

СЭТГЭГДЭЛ БИЧИХ