Завгүй ээж: Албан тасалгаа, гэр байраа чимэглэх бяцхан санаа дэвшүүлж байна

Завгүй аавынд олон зочин иржээ. Жижиг аяга, тавагнууд хэрэгтэй болоод завгүй аав сандран нааш цааш гүйнэ. Хаана байна, хаачив, алив түргэн энийг угаагаад тэрэнд өг гээд л… Харин завгүй ээж нам гүмхэн…

Бүх ажил дуусч, хүмүүс явсны дараа яриа боллоо. Яагаад цөөхөн таваг, аяга байв? гээд асуудал дэгдлээ. Завгүй ээж нууцхан инээмсэглэн сууна. Учир нь ийм байжээ.

Завгүй ээж кофены газар ажиллуулдаг найздаа бэлэглэхээр анх ийм зүйл урлаж эхэлжээ. Тэгээд түүндээ улам бүр автан элдэв янзаар урласаар байсан нь цөөхөн тавагтай болсон шалтгаан юм.

Цавууны буу болон ашиглах зүйлсээ бэлдчихвэл өөрийн сэтгэмжээр янз бүрийг яаж ч хийж болно. Дээрхийг хийхэд аяга, таваг, кофены үр болон кофены шаарыг л ашигласан.

Мөн олсон утас, боргоцой, шүр, дун зэрэг чимэглэлийг ашиглаад дээрхийг ч бас хийжээ.

Цэцгийн хатсан навч, дэлбээг ашиглаж хийсэн нь…

Харин энэ сүлжсэн үүрэн дээрх шувуу бол зүгээр л Завгүй ээжийн фантаз. Нэгэн америк найз нь түүнд ийм гараар шүлжсэн бяцхан сагс бэлэглэснийг Завгүй ээж ашиглан дээр нь бяцхан шувуу наагаад л бол оо.Харин энэ сагсыг цаасаар, бүрэн хатаагүй мөчрөөр, төмрөөр , сүрлээр сүлжиж болно хэмээн Завгүй ээж зөвлөж байна. Шувууны тухайд гар урлалын бүтээгдэхүүн борлуулдаг дэлгүүрүүдэд энэ шувуу төрөл төрлөөрөө бий гэнэ. Харин та завтай бол түргэн хатдаг баримлын шавраар энэ бяцхан шувуу болон өөр олон төрлийн бяцхан амьтдыг урлаж болно гэнэ шүү. Энэ мэтчилэн орон гэр, өрөө, тасалгаагаа яаж л бол яаж чимэглэж болох нь байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ