Завгүй ээжийн шинэ жилийн баярт зочиллоо.

Завгүй ээж булан нээгдээд удаагүй ч олон сайхан шинэ санаа, хийж бүтээх сэдлүүдийг бүсгүйчүүддээ өгсөн байх гэж найдаж байна. Нэгэн оныг нэлээд олон бүтээлтэй үдэж буй завгүй ээжийнхээ баярт түрхэн зочлоод гарсан юм.

Гацуурхан, зүүсэн тоглоомуудаа өөрөө хийсэн, уух дарсаа хүртэл гоёлж чимэглэсэн завгүй ээжийн баярын ширээ үнэхээр сайхан байсан.

Алт эрдэнэс ихтэй хүүхэн дүү нартаа эд зүйлсээ хадгалах эхэмсэг, дэгжин хайрцагнуудыг бэлгэнд өгөхөөр бэлдсэнийг нь амжиж дүрсэндээ буулгав.

Торон тууз, сувд, боргоцойгоор чимэглэж хийсэн сав.

Боргоцойн дунд аньс дүрсэлж хийсэн бас нэгэн загвар.

Сувдаар голлож, ноосон утсаар чимэглэсэн дэгжин загвар.

Энгийн л скочны голыг ашиглаж хийсэн өвлийн өвгөний дүрстэй хайрцаг. Үүнийг нээгээд үзвэл ач хүүгийн өвлийн өвгөнд захисан өөрөө явдаг машин байгаа. Бэлэг хийх хайрцаг нь хүртэл сэтгэл, хөдөлмөр шингэсэн байх юм аа.

Баярт ирэгсдийн нэртэй бэлэгний уут. Насныхаа тооны дараалаар хэмжээ нь янз бүр…

Дотор нь ямар бэлэг хийсэн нь энэ өдрийн төгсгөлд тайлагдах нууц 🙂

Зарим оймсон дээрх дүрсийг хараад хэнд зориулсныг шууд л мэдэж болно.

Ойн боргоцойгоор хийсэн байгалийн өнгөтэй гацуурхан. Оффис, ажлын байрандаа тавихад тун тохиромжтой бэлэг.  Үүнийг хийхэд ердөө цавууны буу, хөөсөнцөр, боргоцой хэрэгтэй.

Завгүй ээж өмнө нь ууланд зугаалдаг байхдаа унасан боргоцойнуудыг түүгээд, саатай лакаар будаад ийм гоёмсог материалыг бэлдэж авсан юм.

Мөн врап буюу бидний хэрэглэж заншсан хүнсний уутны гол маш хатуу учраас хөрөөдөөд дараах савнуудыг хийсэн байна.

Олсон утсыг цавуугаар наагаад, дэгжин тор, сувд зэргээр чимэглээд л ийм хөөрхөн савтай болно. 

Завгүй ээжийн бэлэгнүүд цаанаа л дэгжин, гоёмсог санагдлаа. Өөр өчнөөн олон бэлгүүд  байсан ч өнөөдрийн баярын дугаараа үүгээр дуусгая.

Шинэ ондоо бүх бүсгүйчүүд минь бүтээлч, уран байж, шинийг сэтгэж, элдвийг хийсэн ургац арвинтай сайхан жил болох болтугай!

 

 

 

1 Сэтгэгдэл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ