Жирэмслэлтээс хамгаалах эмний тухай хэрэгтэй асуулт хариулт

Жирэмслэлтээс хамгаалах эмийн талаар та хэр сайн мэдэх вэ? Хэрэв та одооноос энэхүү эмийг хэрэглэх гэж байгаа бол дараах асуулт хариултыг унших хэрэгтэй.

Жирэмслэлтээс хамгаалах эмийг уух шийдвэрийг бид тийм ч амар гаргадаггүй. Таргалах болов уу? Үнэхээр жирэмслэлтээс хамгаалах болов уу гэх мэт тоо томшгүй асуултууд бидэнд ургаад ирдэг. Тэгвэл таны зарим асуултанд хариулт өгье.

1. Жирэмслэлтээс хамгаалах эмийн тухай ээжтэйгээ зөвлөлдөх хэрэгтэй юу?

Эх хүн гэдэг таны хэнээс ч илүү зөвлөгөө өгөх найз чинь юм шүү. Энгийн нэгэн асуудал биш, таны эрүүл мэндийн талаар ярилцах учир. Тэглээч таны эцэг эх таныг том болсныг мэдэх учир энэ талаар нээлттэй ярилцана гэдэгт итгэлтэй байна.

2. Эмчээс зөвлөгөө авах шаардлагатай юу?

Шаардлагатай. Жирэмслэлтээс хамгаалах маш олон төрлийн эм байдаг. Эмчтэй зөвлөлдөснөөр таны бие физиологид аль нь тохирох талаар зөвлөгөө өгөх болно.

3. Хэдэн наснаасаа хэрэглэж болох вэ?

Бүсгүй таны сарын тэмдэг үзэгдсэн цагаас хойш хэрэглэж болно. Гэхдээ зарим тохиолдолд сарын тэмдэг алдагдах, тогтмол бус байх болон арьс асуудалтай байхад хэрэглэдэг.

4. Жирэмслэлтээс хамгаалах эм сарын тэмдэгийн мөчлөгийг тогтмол болгодог уу?

Үнэхээр тогтмол болгодог. Зарим бүсгүйчүүдийн мөчлөг алдагдсан тохиолдолд их хүндрэлтэй байдаг. Гадуур явж байхад, хичээл ажил дээрээ байхад гэнэт “найз” чинь ирэхэд чи ямар ч бэлтгэлгүй байх мөчийг мэднэ биз дээ. Харин энэхүү бэлдмэл нь яг тогтсон өдрөөр, тогтвортой болгож өгдөг.

5. Жирэмслэлтээс хамгаалах эм таргалуулдаг гэх юм. Энэ үнэн болов уу?

Зарим тохиолдолд. Чи зарим охидууд үүнийг хэрэглээд их таргалсан гэх түүхийг сонссон л байх. Бэлдмэлд маш олон төрлийн гормонууд байдаг бөгөөд, тэдгээр гормонууд биеийн шингэнийг хуримтлуулдаг. Энэ нь таргалах зүйл огт биш юм. Жин нэмлээ гэхэд хамгийн ихдээ 1,5кг нэмдэг. Зарим эмүүд харин ч эсрэгээрээ үйлчилдэг. Турах, арьс толигор болох гэх мэт. Тэгэхээр өөртөө тохирсныг л олох хэрэгтэй.

6. Хөхний хэмжээ томордог уу?

Анх 1960-аад онд жирэмслэлтээс хамгаалах эм эстроген буюу эмэгтэй даавар ихээр агуулдаг байжээ. Тухайн үед хөх томордог байсан. Харин одоо үед эстрогений хэмжээ багассан учир нэг их нөлөө өгөхгүй.

7. Нүүрний арьсыг эрүүлжүүлдэг үү?

Ер нь бол тийм шүү. Зарим эмэгтэйчүүдийн эмч нар арьсны батгашил гэх энэ шалтгаанаар жирэмслэлтээс хамгаалах эм зөвлөх нь бий. Учир нь зарим арьсны батгашил нь гормоны нөлөөтэй байдаг. Арьсан дахь тосны булчихайнд нөлөөлж тослогжилтыг багасгаж батгашилтыг багасгадаг ч, энэ арга нь арьсны эмчилгээнд хэрэглэх арга биш гэдгийг бүсгүй та анхаарна уу!

8. Энэхүү эмийг ууснаар сэтгэл санааны байдалд нөлөөлдөг үү?

Магадгүй энэхүү эмийг хэрэглэсэн таны найзууд сэтгэлээр их унагадаг, эмзэг болгодог гэж хэлж байсан байх. Хүмүүс ингэж ярьдаг хэдий ч, жирэмслэлтээс хамгаалах эмийн аль ч судалгаанд “сэтгэл санаанд нөлөөлдөг” гэх үр дүн гарч байгаагүй байна. Тэгэхлээр сэтгэл санаанд нөлөөлдөггүй бөгөөд бидний өдөр тутмын амьдралын уур бухимдал нөлөөлдөг байж болно.

9. Эмийг ууж эхлээд хэр хугацааны дараа бэлгэвчгүй харилцаанд орж болох вэ?

Жирэмслэлтээс хамгаалах эмийг ууж эхлэснээс хойш эхний хэдэн өдрүүдэд хамгаалалт хэрэглэх хэрэгтэй. Яг хэдэн өдрийн турш гэдэг нь таны мөчлөгөөс шалтгаална. Хэрэв та сарын тэмдэгийн эхний 1-5 өдрийн дотор уусан бол 1-2 өдрийн дараа бэлгэвч хэрэглэхгүй байж болно. Харин сарын тэмдэг дууссаны дараа ууж эхлэсэн бол 7-10 хоног хамгаалалт хэрэглэнэ.

10. Яагаад энэхүү эмийг тогтсон нэг цагтаа уух ёстой вэ?

Энэхүү эм нь таны жирэмслэлтийг хянаж, эмийг яг цагтаа ууж заншвал таны жирэмслэх магадлалыг 0% болгох чадвартай. Хэрэв та эм уух цагаасаа хоцорсон үед жирэмслэх магадлал нь хоцорсон цагаас шалтгаалан ихэсдэг. (судалгаанаас үзэхэд, жирэмснээс хамгаалах эм уудаг нийт 100 эмэгтэйгээс 9 нь жирэмсэлдэг). Таны уусан эм нь 24 цагийн л нөлөөтэй. Эм уух цагийг хамгийн ихдээ 2 цагаас хоцруулж болохгүй.

11. Эмийг уухаа мартсан тохиолдолд яах вэ?

Энэ нь таны хамгийн сүүлд уусан шахмалаас шалтгаална. Хэрэв та уух цагаасаа хэдэн цагаар хоцорсон бол жирэмслэх магадлал өндөр учир санах даруйдаа ууна. Харин дараагийн шахмалыг тогтсон цагтаа уугаарай.

Хэрэв та бүтэн өдөр мартсан бол тогтсон цагтаа 2 шахмалыг уух ба цаашид уусан цагтаа хэрэглэж хэвшинэ. Харин 5 хоног хамгаалалт хэрэглэх хэрэгтэй.

12. Бусад эмтэй хамт хэрэглэхэд гаж нөлөө бий юу?

Хүчтэй эм уухад нөлөөлнө. Энэ нь жишээ нь антибиотик, мөөгөнцөрийн эсрэг эм байж болно. Эдгээр төрлийн эмнүүд нь жирэмснээс хамгаалах эмний үйлчлэлийг багасгадаг. Ямар ч тохиолдолд эмчээс асуух хэрэгтэй.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ