Жингээ хурдан хаяхын тулд цай уух арга

Судлаачид цай, ялангуяа ногоон цай хэрэглэдэг хүмүүс огт цай уудаггүй хүмүүсийг бодвол илүү хурдан жингээ хаядаг болохыг тогтоожээ.

Тэгэхээр өөхийг тань урсгахад цай хэрхэн тусладаг юм бол?

aid1826158-900px-drink-tea-to-lose-weight-step-5-version-2

  1. Эхлээд үзүүлэх үр нөлөө, өөрт тааламжтай амт зэргийг бодолцон цайгаа сонгоно. Гэхдээ зөвхөн доор дурдсан цайнуудаас шүү. Учир нь эдгээр цай жингээ хаяхад бусад цайнаас илүү нөлөөтэй.

Маш сайн нөлөөлөх:  Ногоон цай

Дунд зэрэг нөлөөлөх: Хар цай

Бага зэрэг нөлөөлөх: Herbal цай

Хортой нөлөөтэй: Тураах цай, чихэрлэг цай

Ногоон цайны амтанд дасаагүй хүмүүс гэнэтхэн уух болоход нэг л таашааж өгөхгүй. Тиймээс маш сайн нөлөөлдөг гээд ярвайн байж ногоон цай уух хэрэггүй л дээ. Өөрт таалагдсан амтыг л сонгоорой. Мөн Oolong хятадын хар цай нь ногоон цайнаас ч илүү бодисын солилцоог эрчимжүүлдэг гэнэ шүү.

download-copy

Тураах цайнд үнэндээ хэрэгтэй эрдэс бодис ховор байдаг. Гэхдээ мэдээж найрлаганд юу, юу орсон тухай мэдээллийг санаан зоргоор сайн бүхнийг хамаад биччихсэн байна. Хамгийн аюултай нь та нэг аягыг уухад л хангалттай. Ахиад уухыг хүсэх нь тураах цайны хийдэг ажил. Дэлгүүрт өрөөстэй өчнөөн цайнаас сонгоход хэцүү байна уу. Тэгвэл эхлээд орц, найрлагыг нь хар. Чихэрний төрлийн ямар нэг бодис орсон бол лангуун дээр нь буцаагаад тавьчихаарай.

aid1826158-900px-drink-tea-to-lose-weight-step-10-version-2-copy

  1. Өдөр бүр цай уу. Үүнийгээ хэвшил болго.

Цай уухаа хэвшил болговол зохистой. Өглөө нэг аяга цай, үдээс хойш бас нэг аягыг гэх мэт. Өглөөний кофе уухын оронд цай уудаг болох, халуун өдөр хүйтнээр уух гээд янз бүрийн хэвшүүлэх арга байж болно.

2

  1. Цайндаа юу ч нэмэх хэрэггүй.

Сүү, элсэн чихэр.. юу ч нэмэх хэрэггүй. Тэгвэл жин хаяхаар ууж буй цайны тань утга учир алдагдана. Хэрэв цайндаа илүү зүйл нэмж, сүү, чихэрээр амтлахгүй зөв ууж сурвал ус ууж жингээ хаяхтай адил үр дүнг үзүүлж чадна. Оройн хоолоо  идэхээс өмнө нэг аяга цай уувал хэтрүүлэн идэхээс сэргийлэхээс гадна хүйтэн цай уух нь эрчим хүч ялгаруулж, бодисын солилцоог эрчимжүүлдэг тул чухал үүрэг гүйцэтгэнэ.

aid1826158-900px-drink-tea-to-lose-weight-step-11-version-2-copy

  1. Хоолонд донтохын эсрэг цайг ашиглах

Цай уух нь бодисын солилцоог зохицуулахад тусалдаг гайхалтай арга юм. Юуны түрүүнд амттанд донтох болон бие зовиуртай мэдрэгдэх үед цайг ууж эхэлье. Нэг ая бүлээн цай ходоодыг тань тайвшруулах болно. Мөн орой тайвшруулах цай ууж заншвал нойр хүрч, сайтар амрахад тус болдог. Харин яг унтахын өмнө бус унтах цагаасаа 2 цагийн өмнө уух хэрэгтэй шүү.

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ