Жамц давстай ванн шилдэг алжаал тайлагч болдог.

Хэдийгээр шүршүүрт усанд орох нь сайн ч гэлээ, ваннд усанд орох нь бас олон сайн талуудтай. Эмчилгээний ванн бэлтгэх жор ч гэж байдаг. Харамсалтай нь хүн бүр тэр тухай мэддэггүй. Ваннд усанд орж байгаа хүн хэр зэрэг таашаал авах нь тухайн ваннтай усанд хийсэн нэмэлт бодисын орц найрлагаас ихээхэн шалтгаалдаг.
-Хоолны давс, жамц давстай ванн нь булчингийн ачаалал ихтэй ажилласан үед алжаал тайлах онцгой сайн үр дүнтэй байдаг.
Шилмүүсний ханд хийсэн ванн: Энэ бол гайхамшигтай эмчилгээ юм. Таны биед шингэсэн бодис арилж, та бие сэтгэлээрээ ариусах болно.

-Далайн давс хийсэн ванн: Энэ нь таныг эрч хүчээр дүүргэх ид шидтэй. Өдрийн турш ачаалалтай байсан булчинг тайвшруулж сулруулдаг.

-Сүү, зөгийн балтай ванн: Хуурай болон хэт хуурай, мөн мэдрэмтгий арьстай хүн ийм жороор бэлтгэсэн ваннд орохыг зөвлөж байна.

Овьёосны гурилтай ванн: Овьёосны гурил нь арьсыг хэт гуужуулах, улайж үрэвсэхээс сэргийлдэг

-Нимбэг, жүржийн үнэртэй хөөстэй ванн: Ийм найрлагатай ус тослог арьстай эмэгтэйчүүдэд илүүтэй тохирно. Ийм хөөс биеийн илүүдэл тослогийг сайн авдаг.

-Ванны хөөс нь арьсыг хэт хуурайшуулах хандлагатай байдаг тул байнга хэрэглэх нь бус тохируулж болгоомжтой хэрэглэх нь зүйтэй.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ