Дээлтэй хослох ганган цүнхнүүд, донжтой лоовуузнууд урлажээ :Завгүй ээж

Та бүхэн минь онд мэнд тарган тавтай сайхан оров уу? Хаврыг угтсан сайхан баяр юм даа. Завгүй ээжийндээ зочлоод ирлээ. Идээ будаа нь сайхан, инээд хөөрөөр угтаж, уран бүтээлийн яриа хөөрөө дэлгэж тухлаад, ур сэтгэл шингэсэн ганган бэлэг аваад гарч ирлээ. Ингээд завгүй ээжийн урласан бэлгээс сонирхуулъя. Хүүхнүүд дуу алдан баярлаж, хүүхдүүд бүгдээр завгүй эмээгийнхээ урласан ЛООВУУЗ-аар гангаран хөөрч байсан шүү.

Охидуудад зориулсан будагны цүнхнүүд…

Хүүхнүүддээ зориулсан дээлэн дээрээ барих гар цүнхнүүд…

Аа харин ач, зээ нартаа зориулаад 20оод лоовууз үйлдвэрлэсэн байна лээ кк

Үнэхээр мундаг шүү, Завгүй ээж!!!

Завгүй ээж минь сар шинэдээ сайхан шинэлээрэй! Тахиа жилдээ олон олон сайхан санаа, шинэ уран бүтээлээрээ МОНГОЛ ХАТАД-ын эмэгтэйчүүдтэйгээ учран золгоорой гэж хүсье.

1 Сэтгэгдэл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ